АТГ-аас Ш.Батхүүг баривчлан хорьжээ

2018-03-13 08:29      ГэрэгМН

АТГ-аас өчигдөр Ш.Батхүүг баривчлан, хорьсон байна. Түүний хэрэгт холбогдуулж, С.Анхбаяр гэдэг хүний гэрт нэгжлэг хийж, шаардлагатай эд зүйлийг хурааж битүүмжилсэн байна.

Уулын баяжуулах 'Эрдэнэт' үйлдвэр болон УБТЗ нийгэмлэгийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас 110 сая ам.долларыг зээлсэн асуудлаар Монголын Засгийн газрыг 51 сая ам.долларын өрөнд унагасан Ш.Батхүүгийн хэрэг өндрөө авч, улс төрийн хүрээний том сэдэв болоод байгаа.

Жаст'-ын Ш.Батхүү Стандарт банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, 'Эрдэнэт' үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсэгтэйгээр Монголын төрийн өмчийг барьцаанд тавьсан нь тодорхой болсон.

Өчигдөр орой 20.00 цагийн орчим түүнийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон байна. Ш.Батхүү өмнө нь энэ хэргээр шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн ба түүний хэргийг АТГ-аас дахин шалгаж байсан бөгөөд барьж хорих шаардлагатай гэж үзсэн аж.

 'Эрдэнэт'-ийг барьцаанд тавьсан гэх хэрэгт холбогдох болсон Д.Сугар, Ч.Ганзориг нар гарын үсгийг нь хуурамчаар дуурайлган зурсан хэмээн мэдэгдсээр байна.  

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Ийм хүн яагаад одоо болтол сул чөлөөтэй явж байдаг бнаа, гарын үсэг дуурайлгаж зураагүй гэдгийг ард түмэн мэдэж байгаа шүү, ард түмнээ басамжилж ханалаа шүү дээ

2018-03-13 09:52    202.5.202.130

Сэтгэгдэл нэмэх