Балбын Катмандуд 78 зорчигчтой нисэх онгоц сүйрлээ

2018-03-12 18:33      ГэрэгМН

Катмандугийн нисэх буудалд US-Bangla Airlines компаний зорчигч тээврийн нисэх онгоц сүйрлээ. Энэ хэргийн улмаас 61 хүн амь үрэгдэж, 17 зорчигч эмнэлэгт хүргэгдээд байна.

Катмандугийн нисэх онгоцны буудалд байсан зорчигчид онгоцыг буун унах видео бичлэг хийжээ. US-Bangla Airlines компаний онгоцны ослын газар орчмын нутаг дэвсгэрийг битүү бүрхсэн хар утаан үүлнүүд бичлэгт бичигджээ.

Уг онгоцонд 78 хүн явж байсан нь нэгэнт тодорхой болжээ. Одоогоор газар дээр нь аврагчид ажиллаж байгаа мөн ослын шалтгааныг судлаж эхэлжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх