Сартуул угсаатны тухай номыг кирилл бичигт хөрвүүлснээ архивт хадгалууллаа

2018-03-12 16:29      ГэрэгМН

Өнөөдөр Архивын ерөнхий газарт түүхийн судалгааны бүтээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

“Сартуул Цэцэн Вангийн шашдир оршвой" ном болон түүнийг дагалдах түүхийн үндсэн хоёр эх бичиг болох Сартуул цэцэн вангийн хошууны тайж нарын угийн бичиг, Цэцэн сартуул вангийн хошууны хүн амын 1929 оны тооллогын эх материалыг Архивын газарт кирилл бичигт буулгасан эх хувийг нь хүлээлгэн өглөө.

Эдгээр номуудад Чингисээс хойшхи 30 дугаар үеийн Сартуул хошууны ноёд тайж нарын угсаа гарвал, хүн зоны тоо бүртгэл, нутаг усны нэршлийн тухай өгүүлсэн байна.

Доктор Г.Пүрэвдорж өөрийн үндсэн ажлын хажуугаар байгаль, хүн ардыг судлах монгол хүний эргэлзээ сонирхлынхоо дагуу "Сартуул Цэцэн Вангийн шашдир оршвой" нэрт цогц бүтээлийг олон жилийн судалгааныхаа үр дүнд бүтээжээ.

Энэхүү бүтээлийг кирилл бичигт буулгаснаар архивт хадгалагдаж байгаа түүхийн үнэт өв санг эрдэм шинжилгээний эргэлтэд шуурхай оруулах, олон нийтэд түгээн сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Түүх угсаатны зүйн судалгааг хийхдээ арга зүйн хувьд шинэлэг хэлбэрийг ашигласан нь ололттой болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх