Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй барилгад гал гарлаа

2018-03-12 16:25      ГэрэгМН

Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт Халдварт өвчин судлалын хойно баригдаж байгаа барилга дээр их хэмжээний гал гарчээ.

Галыг унтраахаар Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар анги яг одоо ажиллаж байна. Шинээр баригдаж байсан уг барилгын тав хүртэлх давхар нь үйлчилгээний зориулалттай, дээд талын 10 давхар нь орон сууцны зориулалттай байжээ.

Одоогийн байдлаар галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаныхан мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх