АНУ гурван террористын толгойд 11 сая ам.доллар төлнө

2018-03-12 16:21      ГэрэгМН

АНУ-ын Төрийн Департамент террористуудын Пакистаны бүлгийн удирдагчид болох гурван терророистын толгойг авчирсан хүнд 11 сая ам.доллар төлөхөө амласан байна.

Энэ нь "Техрик-и-талибан Пакистан"*-ы Мулла Фазулла толгойлогчийг баривчилбал эрх баригчид 5 сая доллар төлнө. Мөн "Жамаат-уль-Ахрар"*-ын Абдулла Вали болон "Лашкар-и-Ислам"*-ын Мангал Багха нарын талаарх мэдээллийг 3 сая гаруйг төлөх ажээ.

Мулла Фазулла бол Пакистаны Талибуудын хамгийн гол удирдагч нэг юм. Тэр маш олон террорист халдлага үйлдсэн террорист бүлэглэлийн тэргүүн юм.

Абдулла Вали шашны цөөнх, цэрэг, цагдаа, энгийн иргэдийн төлөөлөгчдийн эсрэг халдлага зохион байгуулдаг аж.

Үүнээс гадна түүний террористууд Пакистаны Пешавар дахь АНУ-ын консулын газрын хоёр ажилтанг хөнөөжээ. 2014 оны "Жамаат-уль-Ахрар" бүлэг "Исламын улс" террорист бүлэгт нэгджээ.

Мангал Багха НАТО-ийн хамгаалалт руу дайрч байжээ. Түүний террористууд мансууруулах бодисын наймаа, иргэдийг мөнгөөр солих зорилгоор барьцаалах, Афганистанаас бараа авдаг хүмүүсээс татвар хураах зэргээр ажилладаг аж.

Төрийн департаментын мэдээлснээр эдгээр хүмүүс бүгд энгийн иргэдийг заналхийлж буй террорист хүчний толгойлогчид ажээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Ho

Za pak ruu shaayaa 2 taldaa hed bdin boloo

2018-03-12 16:26    43.242.243.92

Сэтгэгдэл нэмэх