Эргэлт, уулзалтын бичиг олгохдоо иргэдээс хураамж авч байсныг зогсоожээ

2018-03-12 12:38      ГэрэгМН

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт уулзалтын бичиг олгохдоо иргэдээс 500 төгрөгийн хураамж авч байжээ.

Энэ дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссоос шалгалт явуулахад нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгийн хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлэн, зарцуулж байжээ.

Уг асуудал нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид 2017 оны нэгдүгээр сарын 16-нд явуулсан билээ.

Тус шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгаж иргэдээс хураамж авдаг байсныг зогсоож ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх