Б.Ганболд 16-р байранд орлоо

2018-03-12 11:15      ГэрэгМН

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн паралимпийн XII наадамд Монгол Улсын тамирчин Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.

Б.Ганболд өнөөдөр Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орлоо. Энэ зайд нийт 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

Тэрбээр 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд орсон юм. Тэрбээр “Сочи 2014” паралимпийн наадамд анх оролцохдоо 20 км-ын зайд 1:11:08.3 цагийн амжилтыг үзүүлж, 20 тамирчнаас 14-р байр эзэлж байсан.

Б.Ганболд Пёнчаны цасан замд гурван зайд уралдах бөгөөд гуравдугаар сарын 14-ний өдөр спринт /1,1 км/ уралдах бол гуравдугаар сарын 17-нд 10 км-ын уралдаанаар тэмцээнээ өндөрлүүлнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх