Ши Жиньпин Хятадыг насан туршдаа удирдахаар боллоо

2018-03-12 09:15      ГэрэгМН

Бээжинд үргэлжилж байгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын чуулган өчигдөр тус улсын үндсэн хуульд заасан төрийн тэргүүний дахин сонгогдох тоонд тавьсан хязгаарыг цуцлав.

Үндсэн хуулинд нэг хүнийг БНХАУ-ын даргаар хоёроос дээш удаа сонгохыг хориглодог байсан юм. Харин шинэ нэмэлтийг баталснаар уг хязгаарлалт байхгүй болж байна.

Их Хурлын 2,964 төлөөлөгч санал хураалтад оролцсоноос 2 төлөөлөгч татгалзаж, 3 төлөөлөгч түдгэлзэж, үлдсэн гишүүд нь бүгд дэмжсэнээр ийнхүү батлагдлаа.

Нэг хүнийг хоёроос дээш удаа сонгохгүй байх хязгаарлалт нь Мао Зэдун шиг тахин шүтэгдсэн удирдагчийг дахин гаргахгүйн тулд Дэн Сяопиний санаачилгаар 1980-аад оноос эхлэн бий болсон гэдэг.

Тэгвэл одоогийн дарга Ши Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдож, 2017 оны аравдугаар сард хоёр дахиа сонгогдон бүрэн эрхээ сунгасан. Одоо тэр 2022 он хүртэл ажиллах ёстой юм.

Гэвч Үндсэн хуулиа шинэчилснээр Ши Жиньпин цаашид насан туршдаа Хятад орныг удирдахаар болж байна. Мөн Хятадын Үндсэн хуульд Ши Жиньпиний Хятадын онцлогтой социалист хөгжлийн онолыг орууллаа.

М.Баяр

Эх сурвалж: RT.ru

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Hetruulj bichih hereggui ee

Undsen huuliin oorchloltiig neg huniig nasaar ni alban tushaald ni bailgana gej hatuu oilgoj bolohgui ee. Uls ornoo urt udaan hugatsaand hogjuuleed yavj chadval albaa urgeljluuleed l yavah, medeej aldaa gargaval buulgah bolomjtoi bodlogo gej oilgovol zohih baih aa.Er ni ulsaa hogjuuleh urt hugatsaanii bodlogiig onoliin huvid devshuulj chadval togtvortoi baij tavisan zoriltoo heregjuuleed yavah shig sain yum yu baihav dee. Biden shig 4 jileer torooroo tolj uls ornoo samarch bailtai ni bish

2018-03-12 14:27    124.126.2.87

Сэтгэгдэл нэмэх