Какүрюү М.Ананд түрүүлэх даалгавартай башё эхэллээ

2018-03-12 09:02      ГэрэгМН

Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн хаврын башё өчигдөр /2018.03.11/ Осака хотод эхэллээ. Энэ башёд Хакүхо М.Даваажаргал, Кисэносато нар барилдахгүй бол Какүрюү М.Ананд аваргуудаас ганцаараа барилдаж байна.

Өчигдөр Какүрюү М.Ананд комүсүби Чиёотайюүгээр эхний даваагаа авсан бол япон озэки Гоэйдо, Такаясү нар эхний өдөр унаж, башёг амжилт муутай эхлүүллээ. Гоэйдог Тамаваши Б.Мөнх-Оргил давсан бол Эндо Такаясүгээр эхний даваагаа авав.

Гүржийн бөх Точиношин Такарафүжиг, Ичиножёо Котошогикүг давсан бол Араваши Э.Дөлгөөн Митакемид ялагдан башёг эхлүүллээ.

Башёгийн хоёр дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Какүрюү М.Ананд Эндотой, озэки Гоэйдо Араваши Э.Дөлгөөнтэй оноолт таарчээ. Мөн Ичиножёо озэки Такасүтэй барилдана.

Энэ сарын башёд ёкозуна Какүрюү болон нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Гүржийн бөх Точиношин нарыг олон хүн түрүүлнэ гэж харж буй. Тэгэхээр тэдний хувьд энэ башёд их л дарамттай барилдана гэсэн үг.

Өмнөх башёд эхний 10 өдөр ганц ч унаагүй явсан Какүрюү сүүлийн барилдаанууддаа ялагдан Точиношинд боломж олгосон билээ. Тиймээс л энэ башёгийн түрүүг алдах ёсгүй болсон хэрэг.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх