ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх байруудыг мэдээлжээ

2018-03-11 12:34      ГэрэгМН

Энэ гуравдугаар сарын 18-нд болох хойд хөршийн төрийн тэргүүний сонгуультай холбоотой мэдээллийн самбарыг Монгол Улсад суух ОХУ-ын ЭСЯ-ны байрны хойно гудамжинд гаргаад байна.

Энд Монгол Улсад оршин суугаа ОХУ-ын иргэд гуравдугаар сарын 18-ны өдөр хаана очиж сонгуулийн саналаа өгөхийг мэдээлжээ. Эндээс үзвэл манай улсад байгаа ОХУ-ын иргэд нийслэл Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэгт Жуковын гудамжинд орших Оросын дунд сургуулийн байранд байрлах санал хураах хэсэг дээр очиж санаа өгөх юм байна.

Харин Дархан хотод суугаа иргэд Залуучуудын гудамжинд орших, Эрдэнэт хотод суугаа иргэд 5-р хороололд орших Төлөөлөгчийн байр гэсэн гурван газар байрлах санал хураалтын төвд тус тус очиж сонгуульд саналаа өгөх юм байна.

Урьдчилсан мэдээллээр манай улсад Оросын түр болон байнга оршин суугч 1300 гаруй иргэн Ерөнхийлөгчийнхөө сонгуульд оролцож санал өгөхөөр байна.

Дашрамд дурьдахад манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов өнгөрсөн сард УИХ-ын дарга М.Энхболдод бараалхах үеэрээ Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд Монголын парламентаас ажиглагч төлөөлөгчид оролцуулах хүсэлт бүхий урилга хүргүүлснийг Монголын тал хүлээн авч, УИХ дахь улстөрийн намуудын бүлгийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулахаа мэдэгдсэн юм.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх