Их Британий экс сайд: АНУ-д 60-аад оны харь гаригийн хөлөг онгоцны хэсгүүд хадгалагдаж байна

2018-03-09 17:02      ГэрэгМН

Нэгдсэн Вант Улсын сайд асан Пол Хериер АНУ-ын Нью Мехико муж улсад 1960-аад оноос харийн хөлөг онгоцны хэсгийг хадгалж үлдээсэн гэж мэдэгджээ.

Хэрэв та санаж байгаа бол харь гаригийн сансрын хөлөг дэлхийн гадаргуу дээр унасны дараа АНУ-ын цэргийнхэн тус газрыг хаасныг мэдэх билээ.

Британийн хуучин сайд АНУ-ын агаарын хүчний хуучин ажилтнууд 1960-аад оны үйл явдлын нарийн ширийн зүйлийг мэддэг юм гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бүх зүйл 1960-аад оны дундуур болж өнгөрчээ.

Дараа нь эрдэмтэд өндөр технологийн мэдээллийг боловсруулж, харь гаригийн соёл иргэншлийн өндөр, шаргал үстэй төлөөлөгчид байсан гэжээ. Үүнээс гадна, Пол Хериерийн тооцоолсноор АНУ-д харь гаригийн эсрэг хэд хэдэн төрлийн зэвсгийг үйлдвэрлэж эхэлсэн аж.

Судлаачдын үзэж байгаагаар экс сайд болон агаарын хүчний хуучин ажилтануудын яриа тохирч байгаа гэнэ. 60-аад оны үед хүмүүс үнэхээр харь гаригийнхантай холбоо барихыг хүсч байсан гэдэг.

Яг тэр цаг үед хүн төрөлхтөнтэй төстэй эзэдтэй хөлөг онгоц уналтанд өртөж, улмаар бидний цаг үед ч судалж буй сансрын хөлгийн хэсгүүдийг үлдээжээ. Гэсэн хэдий ч судлаачдад нотолгоо байхгүй байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх