Ө.Бат-Орших: Допинг хэрэглээгүй, шархаа эдгээхээр ТАМОКСИФЕН гэх эмийг эмийн сангаас авч уусан

2018-03-09 16:33      ГэрэгМН

“Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд заалны барилдаануудын үеэр нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч түүнээс таван бөх сэргээш хэрэглэсэн тухай мэдээлэл шуугиан дэгдээсэн.

Тэгвэл өнөөдөр Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлаж, олон нийтийн дунд дахин шуугиан дэгдээлээ.

Допинг хэрэглэсэн нь тогтоогдож, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэгдсэн бөхчүүдийн дунд Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Оршихын нэр байсан нь олон хүнд хачирхалтай байсан. 

Тиймээс Улсын гарьд Ө.Бат-Орших өөрийн фэйсбүүк хуудсаар албан ёсны тайлбар хийлээ. Гарьд “Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.

Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.

Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.

Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа” хэмээжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх