Их аварга Хакүхо, Кисэносато нар энэ сарын башёд дахиад барилдахгүй

2018-03-09 16:22      ГэрэгМН

Арлын орны мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар барилдалгүй өнжихөөр болсон байна.

Их аварга Хакүхо нэгдүгээр сарын тэмцээнийг бэртлийн улмаас өнжсөн юм. Тэрбээр 2016 оны есдүгээр сард баруун хөлийн эрхий хуруундаа мэс засал хийлгэж байсан юм. Энэ хуруу нь дахин гэмтэж, бэртэл нь эдгэрээгүй тул ийнхүү дахин өнжихөөр боллоо. Хакүхо анх удаагаа хоёр башё дараалан өнжиж байна.

Харин ёкозүна Кисэносато өнгөрсөн сарын башёгийн дундаас тэмцээндээ барилдаагүй. Тэгвэл тэрбээр энэ сарын башёд бэртлийн улмаас барилдахгүй болжээ.

Мэргэжлийн сүмогийн 72 дахь ёкозүна Кисэносато аварга болсноосоо хойш зургаан башё дараалан ийнхүү тэмцээнд барилдсангүй. 2017 оны нэгдүгээр сарын башёд түрүүлж, ёкозүна цолд хүрснээс хойш өнөөг хүртэл нэг л башёд бүтэн барилдсан билээ.

Бөхчүүд Осака хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд башё ням гаригт эхэлнэ. Осака хотод болох хаврын башё гуравдугаар сарын 11-25-ны өдрүүдэд болох юм.

Т.Сайнбаяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх