Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш тэргүүтэй дөрвөн бөх допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

2018-03-09 15:13      ГэрэгМН

Монголын допингийн эсрэг үндэсний төвөөс үндэсний бөхийн 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөхөөс нь допинг илэрсэн гэж мэдээлсэн. 

БНСУ-ын допингийн хяналтын лабораториос ирүүлсэн дүгнэлтэд дээрх таван бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой эмийн бодис жагсаалтанд орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа гэнэ.

Үлдсэн дөрвөнг бөх нь “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнд Увс аймгийн Улаангом сумын харъяат, Улсын гарьд Ө.Бат-Орших, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат харъяат, сумын заан С.Майнбаяр нар багтжээ.

Энэ тухайд олон нийтийн сүлжээнд бөхчүүдэд ямар хариуцлаг тооцох вэ, цолыг хураах уу гэх мэт маш олон асуудал өрнөж эхлээд байна.

И.Баатар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх