О.Баасанхүү: Цэцийн гишүүдтэй холбоотой хуулийн заалтыг хүчингүй болгуулахаар цэцэд хандана

2018-03-09 14:54      ГэрэгМН

 УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Үндсэн хуулийн цэцтэй холбогдох хуулийг цэцэд өгөх болсон талаар мэдээлэл хийлээ.

О.Баасанхүү "2017 оны арванхоёрдугаар сард ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй гэсэн заалтыг түдгэлзүүлсэн нь тун зөв.

2015 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр нэг заалтыг батлуулсан байдаг. Энэ нь "Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр буюу /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах, эрүүгийн хариуцлагад татах өөрөөр хэлбэл яллагдагчаар татаж болохгүй гэсэн заалт юм.

Мөн шүүхийн журмаар зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулах, орон байр, албан тасалгаа биед нь халдаж болохгүй гэсэн ижил төрлийн заалт Цэцийн хуульд байдаг байна. Энэ заалтыг хүчингүй болгуулахаар Цэцэд хандана.

УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хандах, иргэний хувиар хандах хоёр өөр. Иргэний хувиар хандахад Цэц өөрөө өөрийнхөө хуулийг зөрчилтэй байна гэж шийднэ гэсэн үг.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хандана гэдэг нь ХЗБХ-нд энэ заалт зөрчилтэй байна гэдэг гомдол гаргаж, байнгын хороо хэлэлцэж УИХ тогтоол гаргана. УИХ-аар хууль зөрчсөн гэдгийг тогтоовол Цэцэд хүргүүлж, Цэц заавал хуралдах үүрэгтэй" хэмээсэн юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх