Трамп 5-р сараас өмнө Ким Чен Унтай уулзахыг зөвшөөрчээ

2018-03-09 14:43      ГэрэгМН

АНУ-д айлчилж буй Өмнөд Солонгосын Хөх ордны үндэсний аюулгүй байдлын дарга Чүн Эйү-Ён "БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Ун БНСУ-ын төлөөлөгчдөөр АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзах хүсэлтээ дамжуулсан бөгөөд Трамп 5-р сараас өмнө Ким Чен Унтай уулзахыг зөвшөөрсөн" гэж мэдэгдлээ.

Чүн Эйү-Ён Цагаан ордонд БНСУ-ын төлөөлөгчийн баг БНАСАУ-д айлчилсан тухай Трампад мэдэгдсэний дараа ингэж хэлэв.

Ким Чен Ун БНСУ-ын төлөөлөгчдийн багтай уулзах үедээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, цөмийн туршилт хийхгүй, пуужин туршин хөөргөхгүй гэж амласан юм гэжээ.

Чүн Эйү-Ён мөн "Трамп БНСУ энэ тухай мэдэгдсэнд баяртай байна. 5-р сараас өмнө Ким Чен Унтай уулзана. Байнгын цөмийн зэвсэггүй байлгах зорилтыг ахиулна гэсэн" хэмээжээ.

Чүн Эйү-Ён "БНСУ, АНУ хоёр тал үргэлжлэн дипломат аргаар батлан нотлох замаар “Солонгосын цөмийн асуудлыг" энхийн аргаар шийдэх төслийн хэрэгжих боломжид өөдрөг байр суурьтай байна" гэв.

Энэ сарын 5-6-нд, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Чүн Эйү Ёнгоор ахлуулсан төлөөлөгчийн баг томилон, Пёнчаны өвлийн олимпыг тохиолдуулан Ким Чен Ун БНСУ-д улсад төлөөлөгчдийн баг айлчуулсны хариу айлчлалыг БНАСАУ-д хийлгэсэн билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх