Хуучны “нинжа” нар буюу одоогийнхоор бичил уурхайчид мэдээллийн баазтай боллоо

2018-03-09 11:37      ГэрэгМН

  “Бичил уурхай”-н асуудлыг сүүлийн үед их ярих болсон.  Энэ нь бидний хэлдгээр хуучны  “нинжа” нар бөгөөд тэднийг албан ёсны зөвшөөрөгдсөн зохион байгуулалтад оруулж эрх зүйн хувьд баталгаажуулан хөгжүүлэхээр “бичил уурхай” хэмээн нэрлэх болсон.

 Наад зах нь тэднийг зохих ёсны техник технологи хэрэглэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулахад сургаж байна.

Энэ талаар Швейцарийн хөгжлийн агентлагаас манай улсад 2005 оноос эхлэн  хэрэгжүүлж байгаа  “Тогтвортой бичил уурхай” төсөл ажилладаг  бөгөөд уг  төсөл ирэх  2019 онд дуусах гэж байна.

“Тогтвортой бичил уурхай” төслийн 4 дэх үе шатанд бичил уурхайчид өөрсдийн мэдээлэл, мэдлэгийн төвтэй боллоо. Ийм цахим платформ (www.asmhub.mn) саяхан нээгдсэн юм.

Хамтрагч талууд мэдээллээ солилцохоос гадна мэдлэг олж авч, суралцаж байх цахим мэдээллийн төвийг нээж Швейцарийн Хөгжлийн агентлагаас холбогдох салбарын яам УУХҮЯ-нд хүлээлгэн өгсөн.

“Цахим платформ дээр суурилсан энэхүү мэдээллийн бааз сууриас бичил уурхайтай холбоотой бүхий л мэдээлэл олж авч болохоос гадна бичил уурхайн сайн туршлагыг Монгол орон даяар нэвтрүүлэх, түгээх талбартай боллоо” гэжТогтвортой бичил уурхай” төслийн зохицуулагч Б.Алтанбагана хэллээ.

 Төсөл хэрэгжсэн 10-аад жилийн хугацаанд  улсын хэмжээнд хувиараа алт олборлож байсан  60 гаруй мянган иргэн “нинжа”-гаас албан ёсны бүртгэл,эрх зүйн зохицуулалттай бичил уурхайчид статустай болжээ.

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
unen

ene muu elentsgiin elgiin ulsiin ue ueiin erunhiilugchdiin tamtag ue ueiin ulsturchid nertei hulgaich tsaraituudiig bodvol ene humuus huch hudulmur bor zurheree amidraliin tuluu ajillaj yavaa humuus. hunii harmaa tsunh sav ailiin ger oron mashinii ed zuil uhaj hulgai hiigeegui .humuusiin hudulmuriin hurimtlal tatvar shimtgel bolson ulsiin hurungu mungunuus hulgai hiij zavshaagui jinhene bie mahbodiin huch hudulmuruuruu amidarch yavaa irged

2018-03-09 16:22    202.9.40.48

Сэтгэгдэл нэмэх