Герман улс гадаад дахь цэргийн тоог нэмэгдүүллээ

2018-03-09 11:37      ГэрэгМН

Германы засгийн газар, Батлан хамгаалах яамнаас гадаадад байх армийн хүчийг байршуулах тухай холбогдох төслийг хүлээн зөвшөөрч, Афганистан, Мали дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэхээр шийдсэн бөгөөд Ирак дахь цэргийн үйл ажиллагаа явуулах бүс нутгийн хүрээ хэмжээг өргөтгөжээ.

Энэ төслийн дагуу, орон нутгийн аюулгүй байдал хурцдаж байгаатай холбогдуулж, Германаас Афганистанд сууж байгаа цэргийн тоог 980 байсныг нэмэгдүүлээд 1300 болгож, Германы НҮБ-ын мандаттай Мали дахь энхийг сахиулах хүчний хүний тоог 1000 байсныг 1100 болгон нэмэгдүүлжээ.

Германы засгийн газар мөн Иракийн нийслэл Багдад дахь цэргийн хүчнийхээ тоог нэмэгдүүлэхээр шийджээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх