Хэн буруутайг тогтоохоор улсаараа талцах зуур "Эрдэнэт"өрөнд баригдах нь

2018-03-09 09:08      ГэрэгМН

"Эрдэнэт" үйлдвэр тойрсон асуудал шуугиан дэгдээсээр байна. Монголын ганц саалийн үнээ "Эрдэнэт"-ийн 49 ба 51 хувийн асуудал хэзээ цэгцрэх нь одоогоор таамаг төдий л байна.

Улстөрийн хүрээнийхэн, хууль хяналтынхны хийж байгаа мэдэгдлүүдээс харахад асуудал улам л даамжран бугшсаар,улам олон хүнийг эргүүлэгтээ татан оруулсаар байна.

Уг нь хууль ёсоо дээдэлдэг улс оронд бол асуудал аль хэдийн шийдэгдээд цэгцэрчихсэн байх байсан. Харин манайд бол жирийн иргэдэд үйлчилдэг хууль эрх мэдэлтэн, мөнгөтэй баян хүмүүст үйлчилдэггүй учраас асуудал ийнхүү улам газар аван цаашилж, улам л ээдрээтэй болсоор байгаа хэрэг юм.

Тэртээ 2009 оноос эхлэн "Жаст"-ын Ш.Батхүү гэгч "Эрдэнэт" үйлдвэр, УБТЗ-аар баталгаа гаргуулан 109 /зарим нь 212 гээд байгаа/ сая ам.доллар зээлчихсэн.

Тэр асуудал 2013 онд ил болсон ч өнөөг хүртэл асуудал шийдэгдэхгүй таван жил болж, хэдий Лондонгийн арбитрын шүүхэд унасан ч бахь байдгаараа хэрүүлээ хийсээр л. Энэ хооронд мөнгөний тоолуур гүйсээр өдөр хоног, цаг минутаар төлөх өр нэмэгдсээр байна.

Харин энд манайхан хэн буруутай, тэр ч, энэ ч буруутай хэмээн суусаар л байна. Хэдий "Жаст"-ын хэмээх Ш.Батхүү, "Эрдэнэт"ийн захирал байсан Ч.Ганзориг, УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү, тухайн үеийн ТӨХ-ны дарга асан Д.Сугар нар бүгд баталгаанд зурагдсан гарын үсэг хуурамч хэмээн удаа дараа мэдэгдэж ирсэн ч үнэндээ Их Британийн "Стандарт" банк, Өмнөд Африк дахь түүний салбар хэзээ ч хуурамч гарын үсгээр зээл өгөхгүй нь ойлгомжтой болсон.

Үүнийг арбитрын шүүх нэгэнт баталсан. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ нарын залуу гишүүдээс эхлээд олон улстөрчид байнга ярьсаар байна.

Харин энэ хооронд арбитрын шийдвэрийн дагуу төлөх ёстой мөнгөн дүн өссөөр.

Тиймээс Засгийн газар шийдвэр гаргаад уг төлбөрийг нь төлчихөөд хууль хяналтын байгууллагууд буруутай эсэхийг нь тогтоосны дараа буруутай этгээдээр хохирлоо төлүүлэх хэрэгтэй.

Монгол улсынхаа гол "саалийн үнээ" болсон ганц үйлдвэрээ улам бүр өрөнд идүүлж байхаар мөнгө нь байгаа бол төлөхөөс аргагүй мэт. Харин энэ асуудалтай болон бусад тухайлахад 49 хувьтай холбоотой асуудлаар өргөн хэмжээний мөрдөн байцаах ажиллагаа явуулж, гэм буруутнуудыг нь хатуу цээрлүүлэх нь зүйд нийцнэ.

Мөн энд зориуд хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг "Стандарт" банкны барьцаанд орсон, эд хөрөнгө, дансыг нь битүүмжилсэн гээд байгаа нөхдүүд тус үйлдвэр хэдэн зуун саяын үнэлгээтэйг мэдэх үү.

Бидний мэдэхээр 49 хувийг хууль бусаар авсан ХХБ-ны охин компани "Монголын зэс" нь уг хувийн төлбөр болгон Орост 400 гаруй сая ам.доллар төлсөн билээ.

Тэгэхээр 51 хувь нь хэд байх вэ. Ямартай ч 49 хувийн үнэлгээнээс илүү байж таарна. Тэгэхээр "Эрдэнэт" үйлдвэр дор хаяж 800 сая ам.доллараас цааш үнэлэгдэнэ.

Тэгээд ч жилийн ашиг нь 150 сая болох тухай нэгэн сайд мэдэгдсэнийг бодож үзвэл 50 сая ам.долларын төлбөрийн оронд тус үйлдвэрийг барьцаалчихна гэдэг бол үлгэр.

Ийнхүү улсаараа талцах зуур нөгөө өр нь өдөр тутам нэмэгдсээр байгааг сануулсу.

Г.Самбаа




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ubtz

TUMUR ZAMIIN BIE DAASAN HUULIIG BIE DAASAN BAIHAAR OILGOGDOHOOR OORCHILOHGUI BOL HUVIIN KOMPANII MEDELD OCHIH MAGADLALTAI BNA

2018-03-11 16:45    64.119.27.217
зочин

Хэн буруутай вэ гэсээр хэн ч буруутай биш болдог үзэгдэл Эрдэнэтэд ч бас давтагдана.

2018-03-09 13:37    202.179.26.255

Сэтгэгдэл нэмэх