Европын холбоо, АНУ-аас гаалийн татвар нэмэхийн эсрэг арга хэмжээ авах төсөл баталжээ

2018-03-09 08:48      ГэрэгМН

Европын холбооны комисс энэ сарын 7-нд ээлжит хурал зарлан хуралдуулсны дараа "Америкийн ган хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод гаалийн татвар нэмэхийн эсрэг арга хэмжээ авах төслийг мөн өдрийн хурлаар ярилцан баталсан" гэж мэдэгдлээ.

Европын холбооны комиссын мэдэгдэлд тэмдэглэхдээ "Тус төслийг Европын холбооны комиссын ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, дэд ерөнхийлөгч Ж.Катайнен, Европын холбооны худалдааны зөвлөх К.Малмстрон нар хамтдаа дэвшүүлсэн юм.

АНУ хэрэв ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод гаалийн татвар нэмэх шийдвэрээ албан ёсоор мэдэгдвэл Европын холбооны эдийн засгийн ашиг сонирхолд нөлөөлөх болно. Европын холбоо Америкийн талын үйл ажиллагаатай адил төстэй бөгөөд Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журамд нийцсэн арга хэмжээ авах болно" гэжээ.

К.Малмстрон "АНУ-ын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүний импортод гаалийн татвар нэмэх үйл ажиллагаа Европын холбооны хэдэн арван мянган ажлын байраар хангах боломжид заналхийлэх болно. Европын холбоо эрс шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй. Европын холбоо Америкийн энэ удаагийн гаалийн татвар нэмэх нэрсийн жагсаалтаас гадуур байхыг хүсч байна" гэжээ.

Тэрбээр "Худалдааны ивээх үзэл нь зөв арга биш юм" хэмээн цохон тэмдэглэжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
HAHA

EUROP HUJAAGAAR DUTAHGUIEE,AMERIK UURSDUU HIIGEED ULHUN YAVCHINA,YAPON SOLONGOS GEJ TOMTUMURIIN MANGASNUUD AMERIKED HIIGEEL UGCHIHNU

2018-03-09 12:02    202.9.41.10

Сэтгэгдэл нэмэх