АНУ, БНАСАУ-д хандах хатуу байр сууриа өөрчлөхгүй гэжээ

2018-03-08 09:08      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Трамп "Ойрын өдрүүдэд Солонгос хойгийн асуудлын тухай хоёр Солонгос идэвхтэй байр суурьтай байна. Энэ нь дэлхий нийтийн хувьд маш сайн хэрэг юм" гэжээ.

Гэхдээ АНУ, БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийхэд Трамп болгоомжтой байр сууриар хандаж байна. Трамп, АНУ-д айлчилж буй Шведийн ерөнхий сайд Стефан Ловфентай хамт хэвлэлийн бага хурал дээр, БНАСАУ, саяхан Пхеньянд БНСУ-ын тусгай төлөөлөгчтэй хэлэлцээ хийдээ маш идэвхтэй байр сууриар хандаж байсан юм.

Үүний зэрэгцээ Трамп, БНАСАУ тамирчдын баг томилон Пёнчаны өвлийн олимпод оролцуулсан зэргийг сайшааж, иймэрхүү үйл ажиллагаагаа үргэлжлэхийг хүссэн байна.

Трамп "Бид нэгэнт ахиц дэвшил гаргасан. БНАСАУ, АНУ-тай үнэн сэтгэлээсээ яриа хэлэлцээ хийхийг хүсэж байна гэж би бодож байна" гэжээ.

Гэвч Трамп, АНУ, БНАСАУ яриа хэлэлцээр хийхэд хүрвэл урьдчилсан болзол тавих эсэх, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чен Унтай шууд яриа хэлэлцээ хийх эсэх талаар яриагүй юм.

Үүний зэрэгцээ, АНУ-ын засгийн газар хатуу байр суурьтай хэвээр байна. 6-нд, Цагаан ордны дээд албан тушаалтан мэдэгдэхдээ "АНУ, БНСУ цэргийн сургуулиа дахин сэргээнэ" гэжээ. БНАСАУ цөмийн зэвсгээ хаях бодит арга хэмжээ аваагүй нөхцөлд АНУ нь БНАСАУ-д хандах байр сууриа өөрчлөхгүй гэжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ард

хоёр улс нэг үндэстэн нэгдвэл америк далдгар улс болж дэлхийд харагдах байх даа үнэн төрх нь алалцуулж зэвсгээ зарах шунал

2018-03-09 09:18    202.179.11.10
novshnuud

novshiin amerik

2018-03-08 22:31    202.9.43.229

Сэтгэгдэл нэмэх