"Монголын эзэнт гүрний түүх" 5 боть ном бүтээх төсөл эхэллээ

2018-03-07 15:41      ГэрэгМН

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхимээс “Степпе паблишинг” компанитай хамтран "Монголын эзэнт гүрний түүх" (5 боть) номын төслийг хэрэгжүүлж буйгаа баталгаажуулан "Санамж бичиг"-т өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг төсөлд Монгол улс дахь түүхийн сургалт, судалгааны голлох байгууллагуудын Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаачид оролцож байна.

Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян, латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид энэ төслийн гүйцэтгэх багт ажиллаж байгаа нь Их Монгол улс, Юань гүрэн, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүх, тэдгээрийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгтгэн дүгнэсэн цогц бүтээл туурвих боломжийг бүрдүүлэх юм.

Энэхүү бүтээлийг 2019 онд олон нийтийн хүртээл болгох ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх