НИЙТИЙН ТЭЭВРИЙН нөхөн олговор 20 орчим тэрбум төгрөгөөр БУУРЧЭЭ

2018-03-07 12:12      ГэрэгМН

Нийслэлчүүдийн өдөр тутмын хамгийн их үйлчлүүлдэг салбар бол нийтийн тээвэр юм. Монгол Улсын тодорхой хуулиуд буюу Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль, Боловсролын тухай хууль мөн бусад шийдвэрээр ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаагийн албан хаагч, хүндэт донорууд нийтийн тээврээр мөнгө төлөхгүй зорчдог.

Тэдний зорчсон төлбөрийг улсын төсвөөс тээвэрлэсэн автобус компаниудад нөхөн олговор хэлбэрээр төлдөг билээ. Нөхөн олговорын мөнгийг нийслэлийн төсвөөс буюу татвар төлөгч та бидний мөнгөнөөс гаргадаг юм. Нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих иргэдэд зориулж нийслэлийн төсвөөс 2015 он хүртэл жилд нэлээдгүй их мөнгө зарцуулдаг байсан бол 2016 оноос эхлэн жилдээ л 20 орчим тэрбум төгрөгөөр буурчээ.

Учир нь 2015 он хүртэл Улаанбаатар хотод байгаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутан, цагдаа, донорынхоо тоогоор буюу бүгдийг нь автобусаар зорчдог гэж тооцон төсвөөс мөнгө олгодог байжээ.

Харин сүүлийн жилүүдэд хүн бүрийг карттай болгосноос зорчилт бүрийг нь тоолж яг зорчсон тоогоор нь нөхөн олговрыг олгодог болсон нь 20 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийхэд нөлөөлжээ.

Тухайлбал, 2014 онд нөхөн олговорт нийт 59 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс зарцуулсан бол 2017 онд 30 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Эх сурвалж: Өдрийн сонин




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх