Буддын гүн ухааны дээд Лхаарамба цолтон төрлөө

2018-03-06 15:53      ГэрэгМН

Ардын хувьсгалаас хойш анхны лхаарамба цолтон төрсөн тухай өнөөдөр хэвлэлийн хурал боллоо. Энэтхэгийн Гомондацанд суралцаж байсан гаарамба Д.Жавзандорж лхаарамба цолыг амжилттай хамгаалж, төгсчээ. Энэ цол нь буддын гүн ухааны дээд цол юм.

Энэтхэгт гүн ухааны найман сургуульд 10000 гаруй лам суралцаж байна. Тэд буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр үзэж, суралцсаныхаа дараа лхаарамбын шалгалтад оролцох эрх авдаг аж. Үүний дараа зургаан жилийн шалгалтад тэнцэж байж энэ цолыг хүртдэг гэнэ.

Харин Д.Жавзандорж нь тэдгээр шалгалтынхаа дөрвөн жилд нь тэргүүлж, хоёр жилд нь удаалсан амжилтаараа Энэтхэг төдийгүй дэлхийн буддын шашны хүрээнд анхаарал тататж байгаа.

Түүний тухай шавь Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв “Багш маань Монголоос гадна Төвд, Халимаг, Тува, Энэтхэг гээд 300 гаруй шавьтай. Энэтхэгт суралцаж байхдаа өдөрт 1:30 минут л амардаг байсан. Асар их хөдөлөмөр, сэтгэлийн хүчинд энэ цолыг хүртлээ” гэлээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх