PDAC: Монголын хөрөнгө оруулалтын хурал боллоо

2018-03-05 16:21      ГэрэгМН

Канадын Хайгуулч, олборлогчдын холбооны чуулга уулзалт буюу PDAC 2018 нь гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохиогдож байгаа юм. Уг чуулганы дэргэд Монголын хөрөнгө оруулалтын бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Хурлын зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллалаа. Энэ удаагийн хурал нь “Хөрөнгө оруулагчдад Монголын боломжийг нээж, эдийн засгийн хөгжлийн түншлэлийг байгуулах нь” нэрийн дор өчигдөр боллоо.

Хурлаар Монголын хөрөнгө оруулалтын одоогийн боломжууд, дэлхийн зах зээлд үйлчлэх нь, уул уурхайн бүтээмж чадавхийг сайжруулах нь гэсэн гурван сэдвийн дор төр засаг, хувийн хэвшлийнхэн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хуралд салбарын сайд Д.Сумъяабазар, АМГТГ, Монголын бизнес зөвлөл, Монголын хөрөнгийн биржийн төлөөлөл оролцсоноос гадна хоёр улсын элчин сайдын яамны төлөөлөл болон парламентын гишүүд, Канадын уул уурхайн ханган нийлүүлэлтийн худалдааны холбооны төлөөлөл оролцлоо.

Мөн хуралд оролцсон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Рио Тинто Монголиа”, “Степ голд”, “Эрдэнэ Ресурс Девелопмент”, “Аспайр Майнинг”, “Занаду Майнз”, “Азиа Экплорэйшн энд Майнинг” зэрэг компанийн удирдлага хөрөнгө оруулагчдад илтгэл тавьжээ.

Эх сурвалж: mongolianminingjournal.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх