“Ноён уул”-ын шүүх хурал 35 дахь удаагаа хойшилжээ

2018-03-05 14:46      ГэрэгМН

"Ноён уул"-ын гэж нэршээд байгаа Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Сентеррагоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шүүх хурал 35 дахь удаагаа хойшилж Монголын шүүхийн түүхэнд рекорд тогтоосоор байна.

Иргэний нийгмийн хөдөлгөөнийнхөн түүхийн олдворт Ноён ууланд олборлолт хийхийг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан анхны шүүх хурал 2016 оны нэгдүгээр сард болсноос хойш ийн 35 дахь удаагаа хойшилж байгаа бөгөөд анхан шатны шүүхэд ялалт байгуулан “Сентеррагоулд Монголия” компанийн лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан ч хариуцагчид давж заалдсанаар анхан шатны шүүхэд буцаагдсан.

Хамгийн сүүлийн буюу 34 дэх шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд товлогдсон ч хариуцагч тал өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөө солих хүсэлт тавьснаар хойшилжээ.

Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-нд товлосон шүүх хурал хариуцагчийн хүсэлтээр хойшилсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Батбаяр, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай нар нь гадаадад албан томилолттой, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг 14 хоног хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснээр хойшилсон байна




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх