АТГ Тавантолгойн асуудлаар М.Энхсайханыг шалгаж эхэлжээ

2018-03-05 14:38      ГэрэгМН

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлжээ. Элчин сайд М.Энхсайхан нь 2014-2016 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар АТГ шалгаж эхэлжээ.

Тэрбээр том төслүүд хариуцсан сайдаар ажиллахаасаа өмнө Тавантолгойн орд дээр байгуулагдах цахилгаан станцын төслийн нэгжийг удирдаж байсан билээ.

Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудуулсан байна.

Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх