БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

2018-03-05 12:35      ГэрэгМН

2018 онд БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явах иргэдийг өнөөдрөөс эхлэн бүртгэж байна. Бүртгэл 03-р сарын 05-07-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бүрдүүлэх материал

-Гадаад паспорт эсвэл Иргэний үнэмлэх /1 хувь хуулбар/

-Гадаад паспортын зураг 2 хувь /хэмжээ 3.5*4.5 см/

-Бүртгэлийн хураамж 24 ам.доллар

-Мэргэжил чадварын үнэлгээг гэрчлэх баримт материал

-Өөрийн биеэр бүртгүүлэх

Анхаарах зүйлс

-Монгол Улсын иргэн байх

-18-аас 39 настай байх

-Хорих ялтай эсвэл гэмт хэрэгт холбогдоогүй байх

-БНСУ-аас албадан гаргаж байсан эсвэл тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх

-Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх

-Өнгө ялгах чадвартай байх /нурууны диск, гарын хуруу дутуу тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасахыг анхаарна уу/

-Мэргэжлийн бус ажилтны Е-9,

-Усан онгоцны ажилтны Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллааагүй байх шаардлагатай.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд нь залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

2018 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд явагдах ба бүртгүүлэх газрын мэдээллийг доорх линк дээр дарж үзнэ үү.

http://www.hudulmur-halamj.gov.mn/news/show/id/766




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх