Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Неймар 3 сар талбайд гарахгүй

2018-03-02 14:47      ГэрэгМН

"Пари Сен-Жермен" багийн довтлогч Неймар бэртэл гэмтлийн улмаас 3 сар талбайд гарахгүй. Энэ тухай Бразилийн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн эмч Родрига Ласмар мэдээлсэн байна.

Довтлогч хоёрдугаар сарын 25-нд Францын аварга шалгаруулах тэмцээнд "Maрсель"-тай (3: 0) тоглох үеэр шагайндаа гэмтэл авч дамнуургаар талбайг орхисон. "Түүний эмчлүүлэх хугацаа нь хоёр сар хагасаас гурван сарын хооронд" хэмээн Ласмара ярьсныг Sky Sports иш татан мэдээлжээ.

Тиймээс, Неймар энэ сарын 6-нд зохион байгуулагдах Аваргуудын лигийн 1/8 тоглолтод Мадридын "Реал"-тай баг нь тоглоход оролцож чадахгүй болсон гэсэн үг.

Тэр ОХУ-д болох дэлхийн аваргын тэмцээнд Бразилийн шигшээ багтаа тоглох болно.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
varane

Дэлхийн аваргаар сайн тоглоно гэж бодож байсан одоо өнгөрлөөлдөө.

2018-03-02 16:57    103.57.95.241
зочин

за за, Неймарийн хувьд дэлхийн аварга ч бас асуудалтай л болж байгаа юм байна даа, 6 сард ирээд формондоо орж чддаагүй байхад нь дэлхийн аварга болох нь дээ

2018-03-02 16:04    66.181.166.196

Сэтгэгдэл нэмэх