“Пёнчан-2018”-д оролцох Монголын баг тамирчдын хувцас бэлэн болжээ

2018-03-02 12:56      ГэрэгМН

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-18-нд болно. Тус наадам спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөхөөр болжээ.

Монгол улсаас гүйлтийн цанын нэг, 10, 20 км гэсэн гурван зайд эх орноо төлөөлөн Батмөнхийн Ганболд уралдана. Б.Ганболд “Сочи-2014” паралимпийн наадмын 20 км-ын зайд 14, 10 км-т 31, нэг км-т 25 дугаар байрт орж байсан.

Тэрбээр Германы Финстрау хотод болсон ДАШТ-д есдүгээр байрт орсноор “Пёнчан-2018”-д оролцох эрхээ авсан. Тэгвэл “Пёнчан-2018” паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, урлан бүтээжээ.

Манай цаначин Б.Ганболд энэ сарын 12-нд 20 км-т, 14-нд 10 км-т, 17-нд нэг км-ын зайд уралдах хуваарьтай байна. Монголын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагчаар Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах нь.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх