Леонардо Ди Каприо, Брэд Питт нар Тарантиногийн шинэ кинонд тоглоно

2018-03-01 16:08      ГэрэгМН

Холливудын жүжигчин Леонардо Ди Каприо, Брэд Питт нар 2019 оны 8-р сард гарах Квентин Тарантиногийн найруулсан шинэ кинонд тоглох гэнэ. Энэ тухай The Hollywood Reporter мэдээлжээ.

"Лос Анжелес, Холливудын тухай энэ түүхийг ярихад би маш их баяртай байна" хэмээн ярьсан Тарантино энэ хотод бараг насан туршдаа амьдарч байгаа нэгэн.

Once Upon a Time in Hollywood хэмээх кино нь хуучин телевизийн од болон түүний орлон тоглогч нар хурдацтай өөрчлөгдөж буй "мөрөөдлийн үйлдвэр"-ийн шинэ амьдралд дасан зохицож чадахгүй байгаа тухай түүхийг өгүүлнэ.

Энэ 1969 онд Лос-Анжелес хотод болж байгаа явдлын тухай байх аж. Тарантиногийн хэлснээр тэрбээр энэ киноны зохиолыг таван жилийн турш бичжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх