"Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2018-03-01 13:17      ГэрэгМН

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдааны үеэр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэмээн эх сурвалж мэдээллээ.

Түүний хүсэлтийг Засгийн газар хүлээж авсан байна. Харин түүний оронд "Эрдэнэс Тавантолгой" компанийн тэргүүн дэд захирал Б.Ганхуяг томилогдож магадгүй тухай мэдээлэл байна.

Б.Ганхуяг нь эрх зүйч, улс төр судлаач мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх