“Mongolia Gold 2018” хурал, үзэсгэлэн болно

2018-03-01 12:47      ГэрэгМН

Монголын уул уурхайн бирж, Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, УУХҮЯ, АМГТГ, Монголбанкны дэмжлэгтэйгээр “Mongolia Gold 2018” алтны салбарын 2 дахь удаагийн олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт конвейшн төвд зохион байгуулах гэж байна.

Тус хуралд алтны салбарт үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд нэр хүндтэй Sakthi Trading group, Kaloti Precious Metals, Голомт банк зэрэг байгууллага ивээн тэтгэж, Хятадын алтны холбоо, Канадын Outetec зэрэг олон байгууллагууд илтгэл тавьж оролцохоор болжээ.

Хурлын дундуур хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бизнес уулзалтууд зохион байгуулагдаж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын Хөгжлийн Банкнаас санхүүжилтыг хэрхэн авах, шаардлага хангасан банкны ТЭЗҮ-ийг хэрхэн боловсруулах, Голомт банкнаас алтны хэджинг буюу ханшийн эрсдлээс хэрхэн сэргийлэх, Сорьцын хяналтын газраас хэмжилзүйн, МБОМХ-ноос нөхөн сэргээлтийн шилдэг туршлагын талаар сургалт, зөвлөгөөг өгөх юм байна.

Хурлын 2 дахь өдрийн орой “Mongolia Gold Awards 2018” хүндэтгэлийн хүлээн авалт болох бөгөөд “Шилдэг алт тушаагч”, “Шилдэг сорьцын үйлчилгээ үзүүлэгч”, “Нөхөн сэргээлтэд шилдэг менежмент нэвтрүүлэгч” аж ахуйн нэгж, хүндэт харилцагч нарт Монголбанк, Сорьцын хяналтын газар, МБОМХ, МУУБ-ээс тодруулан шагнал гардуулах аж.

Хурал, үзэсгэлэнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэб болон 70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж болохыг Монголын Уул уурхайн бирж ТББ-ын удирдлагууд онцоллоо.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх