"Эрдэнэс Таван Толгой"-н удирдлагыг ард түмнийхээ эсрэг явахгүй байхыг уриаллаа

2018-03-01 12:04      ГэрэгМН

Иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар "Эрдэнэс таван толгой" компанийн гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байна уу,  засаглал, үйл ажиллагаа нь хэр ил тод, нээлттэй байна гэх зэрэг асуудлаар  шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг шүүх шийдвэрлэж, хариуг өгсөн байна. 
Энэ талаар өнөөдөр  иргэн Ч.Ганхуяг, Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар мэдээлэл өглөө. Тэд  хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэл гаргасан байна. 
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэгдүгээр сарын 31-нд гарчээ.  
Хууль ч Б.Баярын ярьснаар, 2012 онд Засгийн газрын 181 дүгээр тогтоол гарсан ба  энэ тогтоолд ард түмэнд хувьцаа эзэмшүүлсэн нь саналын эрхгүй, Засгийн газар л захиран зарцуулах эрхтэй байхаар заагдсан байдаг.  Мөн 2010 онд байгуулагдсан компани тухайн үеийнхээ дүрмээ шинэчилж бүртгүүлээгүй байсан байна.  Тиймээс эдгээр асуудлаар гомдол гаргажээ. 

Шүүхээс  "Эрдэнэс  Таван Толгой"-г Компанийн тухай хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх шийдвэрийг гаргасан байна.  "Эрдэнэс  Таван Толгой" хувьцаат компани болсон хэдий ч өнөөг хүртэл "хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмээр явж ирсэн байна.   

Тус компани дүрмээ өөрчилснөөр засаглал сайжирч, ТУЗ-өө шинэчлэх боломж гарна гэж нэхэмжлэгчид үзсэн байна. 
Иргэн Л.Наранбаатарын ярьснаар ЭТТ компанийг ногдол ашиг өгөхийг бид хүлээж байгаа боловч засаглал нь ойлгомжгүй, өр төлбөр ихтэй байгаа аж. 
Мөн  ТУЗ-ийн хараат бус гурван гишүүн нь томилгоогүй ажиллаж байсан гэнэ.  Энэ бүх завхрал нь  "Эрдэнэс  Тавантолгой"-г "Эрдэнэт"-ийн араас оруулахыг  үгүйсгэхгүй.  Тиймээс  иргэд хяналтаа сайн тавих ёстой гэлээ. 

Шүүхээс "Эрдэнэс  Таван Толгой" ХК-ийн дүрмийг өөрчлөх шийдвэр гарснаар 2 сая гаруй хувьцаа эзэмшигч албан ёсоор бүртгэгдэж иргэд хяналтаа тавих эрхтэй болж байгаа аж. 
  Ирэх дөрөвдүгээр сарын 1-нд  тус компанийн тайлангийн хурал болох бөгөөд уг хурал дээр хувьцаа эзэмшигчид хяналтаа  сайн тавих асуудлыг ярилцах аж.  Мөн өнөөдрийг хүртэл түүхий нүүрсээ хямдхан зарж байгааг өөрчлөх,  1,072 хувьцааг үнэ цэнэтэй болгох, болж өгвөл богино хугацаанд ногдол ашиг өгүүлэх  асуудлаар хамтран ажиллана гэв. 
"Эрдэнэс Таван Толгой"-д ард иргэдийн эзэмшиж буй  1,072 хувьцааг үнэтэй болгох, шахааны бизнес хийж байгаа эсэхийг нягтлах, олон улсын хөрөнгийн бирж дээр гарах бололцоог  эрэлхийлэх зэрэг олон асуудлаар ажиллах шаардлагатайг иргэн Ч.Ганхуяг мөн онцоллоо. 
Тэрбээр "Эрдэнэс Таван Толгой"-н удирдлагыг шүүхийн шийдвэрийг давж заалдан, ард түмнийхээ эсрэг явахгүй байхыг уриаллаа.Ширээ тойрч суугаад ярилцаж шийдэл гаргах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна. 

Мөн тэднийг мэдээлэл хийж байх зуур "Эрдэнэс Таван Толгой"-н гүйцэтгэх захирал Д.Ариунболдыг ажлаас нь чөлөөлөх яриа тархжээ. 
 
  Г.Гэрэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

amjilt husie

2018-03-01 18:02    139.5.218.88

Сэтгэгдэл нэмэх