Токио-2020 олимп, пара олимпын бэлгэ тэмдгүүд сонгогдон батлагдлаа

2018-03-01 10:07      ГэрэгМН

Өчигдөр буюу 2-р сарын 28-нд, Японы Токиогийн олимпын хороо хэвлэлийн бага хурал хийлгэж, Токио-2020 олимп, пара олимпын бэлгэ тэмдгүүдийг зарлалаа. Олимпын наадмын бэлгэ тэмдэг болсон “ирээдүйн робот” нь олон загварын дундаас сонгогдсон юм.

Сонирхолтой нь уг бэлгэ тэмдгийг сонгох эцсийн шийдвэрийг Японы бага сургуулийн сурагчид санал өгч баталсан нь олимпын түүхэнд анхны тохиолдол болжээ.

2017 оны 8-р сард Токиогийн олимпын хороо, олимпын наадам, пара олимпын наадмын бэлгэ тэмдгүүдийг нээлттэй цуглуулж эхэлсэн бөгөөд, нийт 2042 бэлгэ тэмдгийн зүйлсийг хүлээн авсан ажээ.

Эцэст нь үнэлэн шалгаруулах комисс 3 төслийг нэр дэвшүүлсэн байна. 3 бүтээл нь олимпын бэлгэ тэмдэг болсон ирээдүйн баялаг мэдрэмжтэй робот, шүтээний элч үнэг ба арслан, Япон ардын үлгэрт гардаг үнэг зэрэг бүтээлийг хамруулжээ.

"Ирээдүйн робот” нь чөлөөт уран бүтээлч, зураач Танигути Рёгийн загвар ажээ. Зохион явуулах хорооноос Танигути Рёд нэг сая япон иений шагнал олгох бөгөөд 2020 оны Токиогийн олимп, пара олимпын наадмын нээлтийн ёслолд урьж оролцуулахаар болжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх