"Монголын сонгодог бүтээлүүд" үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд

2018-02-26 18:59      ГэрэгМН

Эх орончдын өдөрт зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн өнөөдөр Монголын Уран Зургийн Галерейд нээлтээ хийлээ. Музейн сан хөмрөгт эдүгээ 4000 гаруй бүтээл хадгалагдаж буйгаас хувьсгалын түүхэн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзмэрээр “Монголын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн дэлгэж үзэгчдийн хүртээл болгож байна.

Үзэсгэлэнгийн нээлтэнд улс төр, урлаг соёлын эрхэм хүмүүс хүрэлцэн ирж, эх орон, тусгаар тогтнолын талаарх сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэр дундаа үзэсгэлэнгийн арга хэмжээг нээсэн Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн үг олны анхаарлыг зүй ёсоор татав.

Тэрээр хэлэхдээ “ Монгол Ардын Нам нь айлаар төлөөлүүлж хэлэхэд энэ улсын ууган хүү. Өнөөдрийн баяр бол зөвхөн намын баяр биш эх орныхоо төлөө алтан амиа өргөж, алд биеэ хайрлахгүй тэмцсэн тэмцэгчид болоод энхийн цагт ч хөлс хүчээ зориулсан ахмад үе болоод ард түмэн бидний бид бүгдийн баяр юм” гэв.

Мөн тэрээр “Манлай баатар Дамдинсүрэн нэгэнтээ тусгаар тогтнол гэдэг бол эх орончдын ясан дээр тогтдог хэмээн хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үзэсгэлэн энэ үгийн үнэ цэнийг эрхгүй мэдрүүлж байна. Өнөөдрийн бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол тусгаар тогтнол юм шүү” гэдгийг онцлон сануулж байлаа.

1921 оны ардын хувьсгалын дараа Монголын дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудсыг нээсэн хэмээн үздэг аж. Монгол уран бүтээлчид үндэсний уламжлалаа хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, орчин үеийн дүрслэх урлагийн чиглэлийг баримталж байсан нь Монголын орчин цагийн дүрслэх урлагийн хөгжлийн эхлэл болсон гэдэг.

Ингээд үзэсгэлэнгийн сор болсон 70 гаруй бүтээл 2018,02,26-03,06-ны өдрийг хүртэл долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүйгээр ард түмэнд нээлттэй тавигдлаа.

ъ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх