Мексикт усан доорх агуйгаас 10000 жилийн өмнөх хүний ​​шарил олжээ

2018-02-20 15:23      ГэрэгМН

El Universal сонины мэдээлснээр, Эртний Маяагийн худалдааны бурханд зориулсан тахилын ширээ, барилга байгууламжуудыг олжээ.

Ойролцоогоор 10 мянган жилийн өмнө амьдарч байсан эрэгтэй хүний ​​цогцос зэрэг олдворуудыг Мексик дэх Юкатан хойгийн усан доороос магадгүй дэлхий дээрх хамгийн том агуйн системээс олж илрүүлсэн гэжээ.

Энэ тухай өчигдөр буюу даваа гаригт судалгааны төслийн тэргүүн Гильермо де Анда хэлсэн хэмээн El Universal мэдээллээ. Үндэсний Түүх Антропологийн хүрээлэнгийн ажилтны хэлснээр, олдворын байдлаас харвал хойд нутгийн эртний оршин суугчдын үхлийн шалтгаан нь "сүйрлийн үйл явдал" гэж үзэж байгаа аж.

"Араг яс хэнийх болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд антропологичид төслийн явцад юу болсныг тогтоох болно" гэжээ.

Маяагийн худалдааны бурхан Эк-Чуахуд зориулсан шүтээн, тахилын ширээнүүд болон бусад барилга байгууламжууд эндээс мөн олдсон байна.

Мэргэжилтнүүдийн ойролцоогоор тооцоолсноор усан доорх систем 347 км хүртэл үргэлжлэх ба маяагийн соёл иргэншлийн архитектурын объектуудын нас хэдэн зуунаар тооцогдоно.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх