Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31      ГэрэгМН

2017 оны сүүлчээр Хятадын төмөр замын нийт урт 127 мянган км-т хүрчээ. Үүнээс зөвхөн хурдны төмөр зам нь 25 мянган км-т хүрч, дэлхийн хурдны төмөр замын нийт хэмжээний 66.3 хувийг эзэлсэн гэнэ.

Хятадын төмөр замын ерөнхий компанийн захирал Лү Дүнфү "Сүүлийн жилүүдэд Жэнжөү-Шүйжөү, Шанхай-Күньмин, Баожи-Ланжөү, Шыжяжуан-Жинань чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орохын хэрээр манай улсын дөрвөн хөндлөн, дөрвөн гулд тэнхлэгтэй төмөр замын гол шугам үндсэндээ бүрдсэн байна" гэжээ.

Хөхмөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг, Бөхай тэнгисийг тойрсон хотуудын бүлэглэлд хурдны төмөр зам сүлжилдэн зүүн, төв, баруун, зүүн хойд нутгаа холбосон аж.

Өнгөрсөн 5 жилд Хятадын хурдны төмөр замын бүтээн байгуулалт түргэн байжээ. Төмөр замын ерөнхий компанийн бүртгэлээр, 2013-2017 онд Хятадын төмөр замын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.9 их наяд юаньд хүрч, шинээр 29 мянга 400 км төмөр зам тавьсны 15 мянга 700 км нь хурдны төмөр зам байсан аж.

Энэ нь төмөр замын түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалт хийж, хамгийн эрчтэй байгуулсан үе гэнэ. 2016 оны 7-р сард нийтэлсэн “дунд, урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөө”-нд 2020 он гэхэд Хятадын төмөр замын сүлжээ 150 мянган км-т хүрч, хурдны төмөр зам 30 мянган км-т хүрэх юм байна.

Тэр үед Хятад улс найман хөндлөн, найман гулд тэнхлэгтэй орчин үеийн хурдны төмөр замын сүлжээг бүрдүүлнэ хэмээн Синьхуа мэдээлжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
lonh

GULD GEDEG UG N TAARCH

2018-02-15 02:34    66.181.183.250
b

Tom uls tom l bhin te gj

2018-02-14 12:58    202.131.245.210

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02