Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30      ГэрэгМН

БНХАУ авлигатай тууштай тэмцэж буй. Энэ тэмцэлд дээд тушаалынхан өртөх нь цөөнгүй. Тэдний нэг дэлхий даяар шуугиан тарьсаар яллагдсан Бо Силай нь Чунчин хотын намын хорооны дарга байсан.

Тэгвэл түүний оронд тус албыг нь авсан Сунь Жэнцай мөн л авлигач хэмээгджээ. Хятадын дээд удирдагчдын нэг байсан Сун Жэнцайгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн асан, Чунчин хотын намын хорооны дарга асан Сун Жэнцайгийн авилгын хэрэгт прокуророос мөрдөн байцаалт явуулан хэргийг нь хянан шалгаж дуусчээ.

Тяньжинь хотын Прокурорын 1 дүгээр салбар саяхан Тяньжинь хотын Дунд шатны шүүхэд хэргийг шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага хянан шалгах, зарга мэдүүлэх явцдаа шүүгдэгч Сун Жэнцайгийн эдлэх ёстой эрхийг түүнд хууль ёсоор мэдэгдэж, мөн шүүгдэгч Сунь Жэнцайгаас хэргийг асууж лавлан, түүний өмгөөлөгчийн саналыг авчээ.

Тяньжинь хотын Прокурорын 1 дүгээр салбар прокурорын газраас мэдүүлэхдээ "Сун Жэнцай ХКН-ын Бээжин хотын Шүнь И дүүргийн намын хорооны дарга, Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн, хотын намын хорооны нарийн бичгийн газрын дарга, Хөдөө аж ахуйн яамны сайд, ХКН-ын Гирин мужийн намын хорооны дарга, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Чунчин хотын намын хорооны нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусадтай эрх ашгийн төлөө хуйвалдан, бусдаас их хэмжээний хөрөнгө мөнгийг хууль бусаар авсан тул, хуулийн дагуу авилгын гэмт хэргийн заалтаар түүнээс эрүүгийн хуулийн хариуцлага нэхэмжлэх нь зүйтэй хэмээн үзэж байна" гэжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02