Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47      ГэрэгМН

Нийслэлийн цагдаагийн газар /НЦГ/-аас өнөөдөр /2018.02.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг “Он гарсаар Нийслэлийн цагдаагийн газар, ЦЕГ-аас “Сэрэмжилье-нэгдье” арга хэмжээг зохион байгуулсан. Мөн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр “Хулгайчаас салцгаая” фэйж хуудас үүсгэсэн. Энэ хуудас нь хулгайн гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг авч, бүртгэлд аван шалгаж байгаа гэдгээрээ онцлог.

Сар шинийн баяраар камержуулах ажлыг тодорхой төвшинд хийсэн. Үүний жишээ нь Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтсийн 1,3,11 хорооны өргөн чөлөөг камержуулах ажлыг зохион байгуулсан” гэлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Өнгөрсөн онд cap шинийн баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас улсын хэмжээнд 14 хүний амь нас хохирч, 48 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Үүнээс орон нутагт 13 хүний амь нас хохирч, 10 хүн гэмтсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгааныг авч үзвэл орон нутгийн замд буруу тээвэрлэлт, буруу зогсолт хийх, гэрэл шилжүүлэхгүй байх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг байгаа. Харин 70 орчим хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлсний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарч байна.

Cap шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэл хотын хэмжээнд нийт 212 уулзварыг хяналтад авахаас гадна гэр хороолол, орон сууц дундах замуудыг давхар хяналтдаа авч замын цагдаагийн албаны 478 алба хаагч, ХСИС-ийн 280 сонсогчоор хүч нэмэгдүүлэн нийт 760 алба хаагч та бүхний амар амгалангийн манаанд ажиллана” гэж мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08