Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20      ГэрэгМН

Нийслэлийн хэмжээнд Менингококт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэд, эцэг эх, асран хамгаалагч нарт дараах зөвлөмжийг хүргэж байна.

Дараахь шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай.

  • Гэнэт 39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Олон удаа бөөлжих
  • Хоолонд дургүй болох, ядарч сульдах
  • Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
  • Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
  • Татах
  • Биеэр цусархаг тууралт гарах зэргийн аль нэг нь илэрсэн тохиолдолд  эмнэлэгт яаралтай хандана уу.

Менингококт халдвар нь арьсан дээрх өвөрмөц, зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.

Уг халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Бүх насны хүн өвчлөх боловч тав хүртэлх насны хүүхэд илүү өртөмтгий байдаг байна. Өвчний нууц үеийн хугацаа нь 3-10 хоног байдаг байна. 

Г.Саруул

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08