2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54      ГэрэгМН

 

Энэ онд  есөн аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийг хамарсан 22 газрыг улсын  тусгай хамгаалалтад авахаар судалгааны ажлыг эрдэмтэн судлаачдаар гүйцэтгүүлсэн гэж БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар ярив. Судалгааны ажилд үндэслэн тухайн орон нутгийнх нь ИТХ-ын тогтоолыг гаргуулан асуудлыг  Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэжээ.  Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг 2017 оны байдлаар 102 байршилд 27,9 сая га талбайг хамарч, Монгол улсын газар нутгийн 17.85 хувийг эзлээд байна. 

2018 онд тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй  22 газрын нийт талбайн хэмжээ 3.4 сая га ажээ.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг 25 хувьд хүргэнэ” гэх зорилт тусгагдсан. Энэ зорилтыг биелүүлэх хүрээнд 2020 он гэхэд тусгай хамгаалалттай газар нутгийг нийт 11 сая орчим га талбайгаар өргөжүүлэхээр төлөвлөжээ. 2017 онд Тост, Тосон бумбын нуруу, Ноён уулын хилийн цэсийг тогтоож тусгай хамгаалалттай газрыг 0.44 хувиар нэмэгдүүлжээ.

Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах нь байгаль хамгааллын шалгарсан арга юм. 

Г.Гэрэл 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08