Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02      ГэрэгМН

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос Бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмын хэрэгжилтийн дүнг өнөөдөр /2018.02.13/ танилцууллаа.

МҮБХ-ны тэргүүлэгчид өнгөрсөн оны наадмаас хойших Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам гаргасан.

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг насны байдлаар тогтоож, жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй зэргээр босго, болзол тогтоосон шинэ журмыг 2017 оны есдүгээр сарын 30-наас мөрдөж эхэлсэн билээ.

Нийт барилдааныг хугацааны хувьд есдүгээр сараас цагаан сар хүртэл, цагаан сараас наадам хүртэл гэсэн хоёр хэсэгт хуваан, бөхчүүдэд урамшуулал олгох, хариуцлага тооцохын аль алийг зохицуулахаар заасан Оролцооны журмын дүнг МҮБХ хуваарийн дагуу ийн сар шинийн өмнө танилцуулж байгаа ажээ.

Энэ удаа есдүгээр сараас цагаан сар хүртэлх хугацаанд бөхчүүдийн заал, танхимын барилдаанд хэрхэн оролцсоныг нэгтгэн дүгнэсэн ба журмын дагуу шаардлага хангаагүй бөхчүүдийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй байх хүртэл зохицуулалттай юм.

Барилдах ёстой барилдаандаа бүрэн барилдсан мөн давуулан барилдсан бөхчүүдийн жагсаалт.

БӨХЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЖУРМЫН ХЭРЭГЖИЛТИЙН ДҮН

Барилдах ёстой барилдаандаа хүрээгүй бөхчүүдийн жагсаалт

Бөхчүүдэд МҮБХ-ноос тавьсан шаардлага 

Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоосон.

-35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.

-30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувьд буюу 10 барилдаанд барилдана.

-29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувьд буюу 14 барилдаанд барилдана.

Харин Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй гэж заасан.

МҮБХ-ноос гаргасан журмын дагуу хүлээлгэх хариуцлага 

Жил бүрийн 9-11-р сар дуусталх барилдаанд тогтоосон хувьд хүрч барилдаагүй бөхчүүдийг нэр заан олон нийтэд мэдээлнэ. Мэдээллийн мөрөөр олон нийтийн зүгээс шүүмжлэл өрнүүлэн, шаардлага тавьсан тохиолдолд уг шаардлагыг бөхчүүд биелүүлэх үүрэг хүлээнэ.

-Жил бүрийн 9-11-р сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 11 дүгээр сараас цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Энэ шаардлагыг биелүүлээгүй бөхийг цагаан сарын барилдаанд барилдуулахгүй.

-Цагаан сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7-р сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоо заан өгч барилдуулна. Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

-Барилдааныхаа үечлэл бүрд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй, дараагийн үедээ дутуугаа нөхөн барилдаагүй бөхчүүдийн цалинг олгохгүй байх саналыг харьяа байгууллага, ивээн тэтгэгч байгууллагуудад тавьж, хамтран хариуцлага тооцож ажиллана хэмээн журамлажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02