Вьетнам улс вилла, казино бүхий асар том эко-цэцэрлэгт хүрээлэн барина

2018-02-13 11:38      ГэрэгМН

Вьетнамд Mui Dinh Ecopark Vietnam хэмээх аварга том эко-парк барихаар болжээ. Энэ том төслийг эрх баригчид нь аль хэдийн баталсан байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн мэдээлснээр цэцэрлэгийн нийт талбай 1.4 сая шоо дөрвөлжин метр болох гэнэ.

Энд зургаан буудал дээр нэмэх нь нэрийн зочид буудал, 500 хотхон /вилла/, парк, казино, наран шарлагын газар, уулын клубууд ажиллах аж.

Энэхүү том төслийг боловсруулахдаа дизайнерууд, энд амьдарч буй нутгийн ард түмний уламжлал, нутгийн оршин суугчдын онцлог, эртний Чампагийн хаант улсын домог зэргийг харгалзан үзсэн ажээ.

Жич: Манай улс казинотой болох гэж сүүлийн 20 жилд хэд хэдэн удаа "мөрөөдсөн". Тэгсээр байтал хажуу хавирганы болоод нэг бүсийн улс орнууд ээлж дараагаар казино байгуулсаар дууслаа. Үүнийг нөгөө А.С.Пушкины "Алтан загасны үлгэр"-ийн эмгэн хагархай тэвштэйгээ үлдэж буйтай зүйрлэж болох юм.

О.Хуяг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх