С.Баяр: Их хурлын гишүүний индэр ашиглаж гүтгээд байгаа тул Ж.Батзандан таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүй

2018-02-13 11:26      ГэрэгМН

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хандан ийм нэгэн захидал илгээжээ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАНД

Ж.Батзандан гишүүн ээ,

Сүүлийн хэдэн жил таны хөндсөн муу, муухай олон сэдэв дотор миний нэр ёс мэт хавчуулагдаж явсаар, сүүлдээ бүр голлох байдалтай болж ирэв. Энэ бүхнийг миний бие тэвчиж өнгөрөөсөөр өнөөг хүрлээ.

Ноцтой гэх асуудал байн байн хөндөж, олны анхаарлын төвд байх гэсэн таны хүслийг ойлгож болно. Харин өөрөө тодрон асч харагдах сонирхлын үүднээс өрөөлийн нэр төрийг гүтгэлгийнхээ галд хуйхлахыг ойлгох, уучлах аргагүй юм. Тийм болоод эл захидлыг бичиж байна.

УИХ-ын саяхан өндөрлөсөн намрын чуулганы хэд хэдэн байнгын хороодын хуралдаан, мөн Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ.

Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэг нь фэйсбүүк орчинд, түүнчлэн фэйсбүүк дахь таны нэр бүхий нүүр хуудас дээр тавигдсаныг би үзлээ. Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ:

- “Эрдэнэтийн 51 хувиар барьцаалж С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн;

- С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй;

- С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ.

Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга асан С.Баяр намайг Монголд болсон, болж байгаа муу муухай явдал бүхэнд холбоотой мэтээр харуулах гэсэн зорилготой, захиалсан эзэд нь тэр бүр ил гардаггүй сурталчилгааны аян эхлээд удаж байна.

Сүүлийн хэдэн жил үргэлжилж буй энэ ажлын цаад эзэд нь хашир юм болохоор сумаа тавьж, нумаа нуусан хэвээр. Харин та арай гэнэн учраас тэр үү, энэ аяны дуу хоолой нь болон, Их хурлын гишүүний индэр ашиглаж, хөмсөг зангидан, өндөр дуугаар худал хуурмаг, гүтгэлгийн шинжтэй мэдэгдэл миний тухай удаа дараа хийгээд байгаа тул ийнхүү ил гараад, илт гүтгээд буй таныг шүүхэд өгөхөөс өөр арга үлдсэнгүйг минь болгооно уу.

Энэ дашрамд,

Нэгдүгээрт, УИХ-ын гишүүнийх нь хувьд танд сануулах нэгэн зүйл байна. Монголын ард түмний тодорхой хэсгийн элч төлөөлөл, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгч, Монгол улсын Үндсэн хуулийн зүйл заалт бүрийг хамгаалах учиртай төрийн түшээ хүн хуулийн дагуу шүүхээр үнэн мөнийг тогтоогоогүй байхад аль нэгэн иргэнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр шууд өөрөө тогтоож дүгнээд, барьж хорих, хуулийн цээрлэл үзүүлэхийг шаардаж байгаа нь иргэн хүний үндсэн эрхийг зөрчөөд зогсохгүй, хууль тогтоогч өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийжээ гэж үзэх үндэслэл хангалттай байна. Мөн үү?

Хоёрдугаарт, хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх ёстой зүйл бол хуулиа дээдлэх ёс.Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх ёстой. Харин намайг гэмт хэрэг үйлдсэн хэмээн гүтгэсэн бол та хариуцлага хүлээх ёстой. Тийм үү?

Гуравдугаарт, улс төрч хүнийх нь хувьд танд хэлэх зүйл байна. Хувь хүний, түүний дотор улс төрч хүний хамгийн нандин юм бол түүний нэр төр. Энэ бол туйлын үнэн бөгөөд надад ч, бас танд ч хамаатай.Улс төрч хүний нэр төрд хамгийн халтай юм бол худлаа ярих явдал. Худалч нэгэнд хэн ч итгэхгүй. Өөрийн, өрөөлийн талынх аль алин нь итгэхгүй.

Танд итгэж, таныг сонгосон сонгогчид, дэмждэг дэмжигчид ч итгэхгүй. Та залуу улс төрч хүн. Залуу байхад өөрөө том, бусад нь жижиг харагдах гээд байдаг тал бий.“Улс төрч өөртөө, чоно бусдад том харагддаг” гэх үг ч бас бий. Фэйсбүүкт буй таны олон бичлэг үзэж суухад энэ үг надад санаанд минь орж ирсэн. Та ч гэлээ өөрийн бичлэгүүдээ энэ үүднээс, шүүмжлэлтэй нүдээр эргээд нэг хараарай. Илүүдэхгүй байж мэднэ.

Дөрөвдүгээрт, хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улс төр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг.

Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ. Тэр уулзалт таны хүсэлт, санаачилгаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна.

Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан.

Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд тусалж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангүй хэлэхэд буруу нь юу байх билээ.

Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя.

Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь.

Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү… Ёсолсон: Монгол Улсын иргэн,

Ерөнхий сайд асан С.БАЯР

2018.02.12.

Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай

Сэтгэгдэлүүд

Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
buy kamagra

kamagra oral jelly 100mg online kamagra 100 mg oral jelly kamagra 100mg soft tabs chewable tablets kamagra 100mg oral jelly india kamagra jelly http://kamagradxt.com/ kamagra 100mg oral jelly wirkung bei frauen

2018-03-29 02:15    134.119.219.182
Personal Loans

online installment loans installment loans installment loans for bad credit installment loans

2018-03-28 08:16    178.159.37.112
Online Payday Loans

installment loans guaranteed check payday installment loans direct lender installment loans

2018-03-27 04:57    178.159.37.112
Payday Express

day payday loan online installment loans installment loans get a loan without credit

2018-03-22 21:53    46.161.9.61
Fastest Payday Loan

installment loans installment loans no credit check installment loans installment loans for bad credit

2018-03-21 15:53    178.159.37.112
Instant Online Loans

christmas loans for bad credit installment loans lending business loans for startups

2018-03-21 05:34    178.159.37.112
Payday Loans Online

installment loans installment loans installment loans online installment loans

2018-03-19 17:22    178.159.37.112
Speedycash

bad credit installment loans cash installment loan pay day online 1hr payday loans

2018-03-09 21:58    46.161.9.61
GuestDrast

guest test post bbcode html http://temresults2018.com/ simple

2018-03-02 17:26    46.161.9.63
Mgl

Ene Bayrt iim ner bii Eh ornoosoo urvagch . er ynhan Arihchin hulgaich. OFFSHORCHIN munag Shunag za za Bayr Bandid oligtoi her Alga aan bas Aluurchin iim l baindaa Er ynhan mine

2018-03-01 21:58    174.221.10.4
монгол эх

баяр нэг их ерөнхий сайд намын дарга гэж өөрийгөө дөвийлгөөд байх шаардлага байна уу айн. хэнд ч хэрэггүй толгойгоороо дэнчин тавьсан тэр их уосын өмч хөрөнгө баялгийг ард түмэн бидэнд төлчих. тэгээд дараа нь заргалд мөн батзанданг буруутга. ард түмэн бид батзандангийн хэлсэн хэлээгүй чамайг аль эрт буруутгаж ял тооцуулж хөсрийн толгойгоороо дэнчин тавьсан өөрт нь хэрэггүй хогийн толгойг нь авч ард түмний уур хэлэнг намжаах шаардлагыг хэлээд шаардаад байгааг олж уншдаггүй юмуу хаашаа юм. чи бол төрийн дайсан шуналын тип. батзандан ард түмэндээ үнэлэгдсэн чамаас олон мянган хүнээр хамгаалагдсан чиний дэргэд шударга эх оронч гишүүн шүү. энд байгаа авилгач хулгайч шүүгчидтэйгээ хуйвалдааны хор найруулж батзанданг буруутгах гэж байгаа бол хуц гэж хэлье. чи монголд минь халгайтай хулгайч шүү

2018-02-18 15:49    202.9.41.116
АААААА

Батзандангаас урд өчнөөн олон хүн чамайг ярихад юуч дугарж бгаагүй мөртөө одоо Батзандангийн авах арга хэмжээ хүзүүн дээр нь хутга тавиад яалтачгүй дийлдэхдээ тулаад айлгаад бгаа юм бналдаа энэ хүнийг л алдаж болохгүй ард түмэнд өртэй хүн шүү Батзандаа энэ хүний ард гарж дуусгаарай чамайг ард түмэн дэмжинэ шүү

2018-02-17 16:05    103.229.120.225
Бат

Айвал буу хий хийвэл буу ай гэдэг батзанданд амжилт хусье ялалт ялалт ялалт...

2018-02-15 21:00    103.57.92.99
Туулай

Чамд ямар нэр төр байгаа юм бэ. Хулгайч,луйварчин, хорчин, банзал..офшорчин г.м Чамайг шүүх шудрага шүүх байж л таараа.

2018-02-15 08:15    103.229.120.187
Туулай

Чамд ямар нэр төр байгаа юм бэ. Хулгайч,луйварчин, хорчин, банзал..офшорчин г.м Чамайг шүүх шудрага шүүх байж л таараа.

2018-02-15 08:03    103.229.120.187
bibli

DARGA BOLJ INDER DEEREES DUUGARSAN HUN BOLGONIIG HUNDELEH SONIN BISH BOLSON

2018-02-15 02:35    66.181.183.250
Bv

Oyutolgoin geree xiigdsenees xedxen xonogiin daraa bayarin dansand ix xemjeenii mungu orson bn gj tyxain ved Yanga gishvvn yrij bsan vnen l bx

2018-02-14 21:45    59.153.113.43
Ma

Mungutei avilgalchidad xyyli shvvx yaj vilchlexig xari shydarga vnen gj bnuu

2018-02-14 21:44    59.153.113.43
Bg

Xyyli shvvx vnen xydliig yaj shiidxiig xartsgaay tsomooroo

2018-02-14 21:43    59.153.113.43
Vc

Offshore tongyyd avilgalchid ner xvndtei ym bn avilgal avch vzeegui Batzandan bs yadyy ardyydad ner xvnd gj ugui ym bn

2018-02-14 21:41    59.153.113.43
Зочин

Баяраа чм эр хүн шиг байж, эх орондоо амьдар!!!, за юу. Тэр байшингуудаа юугаар авснаа Тайлбарла, за...

2018-02-14 18:52    139.5.217.49
хт

Нэр төрөө өөрөө гутаасан хүн шүү дээ. Одоо бусдаас буруу эрээд яахав

2018-02-14 18:55    77.234.86.230
Эзэн хааны нийгэмлэг

Баяр нохойтож бна.Яг , Баярыг авилгал авч байхыг Батзандан харсан уу.Үгүй шүү дээ. Тэгэхлээр ийм барьцгүй зүйл дээр шүүх нотлох баримт үгүй гээд хүн гүтгэсэн гэж Батзанданг буруутгаж,Баяраас уучлал гуй гэж шийдвэр гарна.

2018-02-14 16:39    43.228.129.43
зочин

төрд гарсан сэнж ба яр жинхэн хорчин

2018-02-14 11:47    103.57.95.83
Ард

Баяр гуай та тийм Ариун хүн үү тийм биш гэдэг нь нэгэнт Монголын ард түмэн мэдэхийн дээдээр мэдэж байгаа үүнийгээ халхлах гэж оролдоод нэмэргүй Ард түмний уур улам их хүрэн шүү тэрэн дор Ард түмнээс уучлал гуйх ёстой Уучилаарай Ард түмэн минь би та бүхэний өмнө буруутай тухайн үед боломжоор санагдаж байсан юм тэгсэн ийм байдалд хүргэсэнд гэж тэгтэл та юу юуч гэнээ үхлийн үүдэнд уулзах юм яриад төөрүүлж яриад байдаг юм байна таачин харин бие зүгээр үү та чинь бас ч гэж ерөнхий сайд байсан хүн шүү дээ ийм хүний амнаас гарах үг бишээ та ёстой сайн бод энэнээс гарах үүд хаалга хайх хэрэггүй би юу хийж орхивоо гэж сайн бод үүнийг би иргэн хүний хувьд зөвллөж байна ажил хийсэн хүнд алдаа гардаг тэрийгээ засаж сайжруулах зорилгоор ажиллах ёстой ийм хүнд Ард олон чинь Уучлалж мэднэ нохойторч болохгүй Монголчууд ийм хүнд дургүй

2018-02-14 07:53    66.181.187.236
Иргэн

Ард түмэн бид, Батзандан гишүүнийг 100% үнэн хэлснийг батлаж чадахгүйч, бүр үнэний ортой гэдэгт 100% итгэж байна. Та цалингаараа Америкт, тэр хаусуудыг авсан гэж, гэмгүй царайлах гэж байна уу. Ард түмнээ дорд үзэж басамжлах хэрэггүй. Харинч таны байх газар гянданч багадна. Идсэн уусан, Монголын эдийн засгийг самарсныхаа шанд та цаазаар авахуулах ёстой

2018-02-14 07:27    202.9.42.217
Зочин

Мөн ялзарсан хөгшин залуу янхан эрчүүд зөндөө бүр болохгүй бол хүчээр хүчин хийдэг гарууд ман -д л байна нүдний булай баяр овоо эвийг олоод шаах юмаа кк кк кк

2018-02-14 01:00    66.181.187.181
Зол

Ард олон БАТЗАНДАН гишүүний талд шударга үнэн одоо яддаг болсон цаг ирж байна

2018-02-14 00:58    66.181.187.181
Зочин

ҮНЭН БАЯРЫГ ШОРОНД ХИЙХ БОЛСОН АРД ТҮМЭН ШААРДАЖ ЖАГСАХ БОЛНО ХҮЧЭЭ АВНАА МУУ ХУЛГААЧ БАНЗАЛ ӨВГӨНИЙГ

2018-02-14 00:57    66.181.187.181
Зочин

ҮНЭН БАЯРЫГ ШОРОНД ХИЙХ БОЛСОН АРД ТҮМЭН ШААРДАЖ ЖАГСАХ БОЛНО ХҮЧЭЭ АВНАА МУУ ХУЛГААЧ БАНЗАЛ ӨВГӨНИЙГ

2018-02-14 00:57    66.181.187.181
Зочин

Баяр шиг л байлдаа ч гэх шиг баяр шиг хулгаач банзал байх юмуу хашаа юм энэ сааятууд хулгаачид аа битгий өөхшүүл шударга бичиж баривчлахийг шаардах ёстой бусуу мөнгөөр бичдэг энэ сааят нэртэй луйварийн сааятийг хаах хэрэгтэй /шх / шалгаач ээ ! Баяр хулгаач банзал өвөөг шоронд хийх цаг болсон даварсан хулгаач !

2018-02-14 00:52    66.181.187.181
Зочин

БАЯРТ САЛААВЧ БАГДАН ШҮҮ МАЙ МАЙ МАЙ САЛААВЧ БАЯР ХУЛГААЧ АА МАЙ

2018-02-14 00:51    66.181.187.181
Harj l baiya daa

Hen ni unen hen ni hudlaa yariad baigaag harah l uldej baina. Er ni yaaj ch bodson ih hurliin tamhimd hund yal onoohgui, bas hudal uneniig ch togtoohgui ee shuuh l togtoono doo. Shuud helehed 'deehen ued ulaan huvisgalch henheg, senteg' gej helleg baisan daa. Batzandan henhegch yum uu senteg ni yum uu yaahiin argagui hiitei l dee. Hulgaich,hudalchaar ni duudaj baihdaa galzuursan buhiin nud shig nud ni ergeldeed l durdee ingechisen ih budag hun bolj baigaa bololtoi ih surtei l dee.Hoorhii mini setgetsiin yum ch bii.

2018-02-13 21:54    124.126.2.247
Зочин

Цаад эздийг нь мэдэж байгаа бол хэлээд нэрэн цэвэрлэж аваач..

2018-02-13 19:55    66.181.187.227
Gana

Buzar gulug.guliisun hulgaichig shalgaj shorond hataah heregtei.tur zasag gej bnuu.ard tumeen

2018-02-13 19:33    182.160.33.48
Батжаргал

Баяр та, монгол улсыг самарсанаа санаатайгаар ойлгохгүй дүр эсгээд бх хэрэггүй ээ, та Оюу толгойн гэрээг хар толгойроо хариуцана гэсэн, Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй гэдэг нь нэгэнтээ батлагдлаа, та толгой хир үнэтэй вэ? Хэдэн тэрбум доллар хүрэх вэ? Та тэр олон байшингаа хаанаас олсон бэ? Танд тавих асуудлууд ар араасаа цуварч бна шүү.

2018-02-13 14:35    182.160.32.48
Onilogch

Ter shvvgch naraa bas hahuulidsan blgvi dee muusain urvagchid hujaagiin huuliar shiitgvvleh yumsan

2018-02-13 13:56    203.91.115.45
Saraa

Bayar Bayartsogt Elbegdorj Saixanbileg nartai xen xezee xariutslaga tootsox ym bee Ter mochiig tesen ydan xvleej bn

2018-02-13 13:38    59.153.113.43
Cv

Ichix bylchirxain ajillaxaa baijee 7 veree dov shoroonii doogyyr orooroi

2018-02-13 13:38    59.153.113.43
Cv

Ichix bylchirxain ajillaxaa baijee 7 veree dov shoroonii doogyyr orooroi

2018-02-13 13:34    59.153.113.43
Эрлэг

Ард түмнийг мал гэж боддог чамайг эрлэг биш ард түмэн чинь шүүх цаг удахгүй...Шүүхийг худалдаж авсандаа эрдэж байх шиг бна. Чамайг Eсайд байх үeд ОТ, ЭТ г.м бүх том луйврууд, 7.1 болсон гэдгийг ард иргэд бүгд мэдэж бгаа шүү!

2018-02-13 13:31    66.181.189.190
Ta

Bayar taniig 3 say ard tvmen xaraaj zvxej bn ta erlegt ochix boloogui yu

2018-02-13 13:33    59.153.113.43
Ard tumen

3 sayulang ni duud chadwal .chi bol hulgaich

2018-02-13 13:27    27.123.212.140
Зочин

С,Баяр та эндүүрчээ ганцхан Батзандан гишүүнээр өөрийгөө бүү халхал. Монголын бүх ард түмнийг та зүхэж эрлэгт битгий хэл хууль шүүхийн өмнө бөхийлгөж чадахгүй. Таныг танай гэр бүлийг хэзээ нэгэн цагт ард түмний шүүхийн өмнө бөхийхийг найдвартай харах болно. Та гишүүнийг бас Монголын ард түмнийг доромжил!!!!!!!!!! Бурхан чинь таныг цээрлүүлнэ Бузар шунхай бие чинь таныг цээрлүүлнэ Буянт аав ээж чинь таныг цээрлүүлнэ Бүх Монгол тань таныг цээрлүүлнэ

2018-02-13 12:35    178.7.64.67
ард

үхсэн хатсан нэр төр хорт могойд хортноос өөр нэр төр зохих уу

2018-02-13 12:41    103.57.95.83

Сэтгэгдэл нэмэх

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08