Ж.Батзандан: Б.Хурцаас уучлалт гуйх тухай ойлголт байхгүй

2018-02-13 10:01      ГэрэгМН

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлийн дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданд холбогдох хэргийг хэлэлцсэн.

Шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзандан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэр төрд халдсан учир уучлалт гуйх ёстой гэж шийдвэрлэсэн.

Үүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан өөрийн нүүр номоор хариу өгчээ. Тэрбээр “Б.Хурц Д.Энхбатыг хулгайлсныг, Эрдэнэтийн 49 хувийг ард түмэнд биш, хувьд авч өгөх ажлыг зохион байгуулсныг манай шүүх л мэдэхгүй байна гэнэ. Б.Хурцын асуудалд Цагаан сарын дараа хариулт егнее. Уучлал гуйх тухай ойлголт байхгүй. Миний байр суурь хэвээрээ” хэмээжээ.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Монголын шүүх харин Батзандангаас уучлалт гуйх цаг ирнэ

2018-02-14 13:58    103.9.90.98

Сэтгэгдэл нэмэх