С.Наранцогт, Х.Хэрлэн нарын албан тушаалын сонгон шалгаруулалт болжээ

2018-02-13 09:56      ГэрэгМН

Төрийн албан зөвлөлөөс зохион байгуулсан зарим албан тушаалын сонгон шалгаруулалтын дүн гарчээ. Үүнд. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтын дүн гарсан гэнэ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар С.Наранцогтыг, Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэнг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд Б.Батбямбыг тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлжээ.

Эдгээр хүмүүсийг одоо Засгийн газрын хуралдаанаар оруулж, тухайн албан тушаалд нь томилно.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08