Цагаан сараар цээрлэх үйлүүд

2018-02-12 15:29      ГэрэгМН

-Цагаан сараар үс авахыг цээрлэнэ. Үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жил өөд болно гэнэ.

-Цагаан сараар гадагш эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир нь гарз гарлагын үүд, ам нээгдэнэ гэнэ.

-Цагаан сарын шинийн нэгний өглөө зулын голыг хуучин галын цог, цучлаар асаахыг цээрлэнэ. Заавал шинэ галаас асаана. Учир нь хуучин оны тунасан сайн. мууг шинэ онд цэглэн алив бүхэн шинээр эхлэхийн дэмбэрэл болгож буй хэрэг бөлгөө. 

-Цагаан сарын шинийн нэгэнд айлд хонохыг цээрлэнэ, Хэрэв хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүй хэсүүчилнэ гэнэ.

-Цагаан сарын шинийн нэгэнд уйлах, хзрэлдэхийг цээрлэнэ. Зөрчвөөс бүтэн жилийн турш хэл ам, зовлон үл тасарна гэнэ.

-Цагаан сарын шинийн нэгэнд үнс хогоо гаргахыг цээрлэнэ. Үнс хогоо заавал шинэ оноос емнө гаргаж, орон гзрээ цэмцийтэл цэвэрлэсэн байна. Өнгө жавхаатай. шинэлэх нь тэр жилдээ цог золбоотой байхын бэлэгшээл болно.

-Цагаан сарын шинийн долоонд айлд очих, золгохыг цээрлэнэ. Эл өдрийг хар өдөр гэх тул тийнхүү цээрлэдэг бөлгөө 

-Цагаан сарын үеэр бэлэг дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, ан амыан алахыг цээрлэнэ. Бэлэггүй үг хэлбээс тэр ёсоор өөрт гай болно, амьтны амь тасалбаас үхэл хагацал нүүрлэнэ гэнэ.

-Цагаан сараар эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэнэ. Золговоос хагацана, сална, хар элэгтэн болно гэнэ.

Эх сурвалж: Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ "МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛЬ"  Улаанбаатар 1993




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх