31 дэх удаагийн “Морин хуур” наадмын Гран при эзэн хэн бэ

2018-02-12 09:42      ГэрэгМН

-31 дэх удаагийн "Морин хуур” наадмын улаан хивсны ёслолд он оны шилдгүүд оролцоно- 

Дуу хуурын ертөнцөөр аялуулж, шилдгийн шилдэг бүтээлийг танилцуулдаг "Морин Хуур” наадмын Гран при эзэн тун удахгүй тодрох гэж байна. Энэ удаагийн наадамд олон зуун бүтээл өрсөлдснөөс хоёрдугаар шатанд шилдэг 16 бүтээл шалгарч Гала тоглолтод оролцох эрхтэй болжээ.

31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Морин хуур наадамд Ардын жүжигчин, гавъяатуудаас эхлээд урлагийн шилдэг мастерууд өрсөлдсөн нь энэ наадмын чансааг улам баталгаажуулж байна. Мэргэжлийн хөгжмийн зохиолчдоос бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шалгаруулж байгаа билээ.

Дууны төрөл, агуулга, хийц, мэргэжлийн ур чадварыг харгалзан бүтээлийг дүгнэж байгааг тодотгон тэмдэглэх зүйтэй. Наадмын тэргүүн манлай тодроход хэдхэн цаг үлджээ.

2-р сарын 12-нд Гранпри эзнийг тодруулж, хөгжимд хайртай, дуу хуурд дуртай Монголчуудын мэлмийг сэргээх болно. Харин Шилдэг 16 бүтээлд хэний бүтээл шалгарч, Гран при шагналын төлөө өрсөлдөх бол...

МУСТА, Дуучин Т.Дэлгэрмөрөн "Аавтайгаа байхад жаргалтай”

МУГЖ, поп хатагтай, Зууны манлай дуучин Б.Сарантуяа "Амьдрал киноны дуу”

Б.Монголхүү Зүрхний хилэн киноны хөгжим "Энд л би”

МУАЖ А.Долгор "Хүн та”

МУСТА Г.Шижирболд, Б.Гомбо-очир, Б.Батжаргал "Бор толгод” /гурван теонер/

МУГЖ, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга "Эх орон ээж минь”

Б.Гомбо-Очир "Хар зүрхний хөх нуур”, "Баатар хайрхан”

Консонанс Э.Отгонбат, МУГЖ Ө.Уянга "Нар зөв монгол”

Багшийн их сургуулийн найрал дуучид

МУСТА С.Бичүү "Зоргол нүдэн”

Б.Содов "Заягаар холбосон эх орон”

"Классик жем” хамтлагийн дуучин, УДБЭТ-ын дуучин Н.Туяа "Чи өөрөө”

Д.Нямдаваа "Дангийнаа”

МУСТА Э.Чулуунчимэг "Чамд чам шиг дурлахсан”

Б.Мөнхтөр "Аав таньдаа”

МУГЖ, Хүмүүнлэгийн элч дуучин, поп хатагтай Т.Ариунаа "Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай”

Эрхэм Ардын жүжигчин, гавъяатуудаас эхлээд хүч түрэн гарч ирж байгаа залуу уран бүтээлчдийн сор болсон бүтээлүүд ийнхүү шилдгийн шилдэг 16 бүтээлд багтжээ.

Харин хэний бүтээл шилдгийн шилдгээр шалгарч, алдрын эзэн болох бол? Эл наадмын хамгийн гол ажлыг нугалсан эрхэм уран бүтээлчдийг дурьдахгүй өнгөрч болохгүй юм.

Амьд хөгжлийн хамтлаг, Намсрайжавын нэрэмжид улсын филермон, синфони найрал хөгжим, Удирдаач Д.Нямдаш, Морин хуурын чуулгын Удирдаач Д.Түвшинсайхан нар аялгуу сайхан хөгжмийг эгшиглүүлснийг онцлох нь зүйн хэрэг юм.

Гран при эзнийг тодруулах ёслолын ажиллагаанд 1987 онд зохиогдсон анхны наадмын эзнээс эхлэн 2016 хүртэлх гран при эзэд улаан хивсний ёслолд оролцож хүндэтгэл үзүүлэхээс гадна, шилдгийн шилдгүүд морин хуурыг нэгэн зэрэг эгшиглүүлж, хүндэт танхимын жаврыг үргээх аж.

Энэ бол наадмын хамгийн том гэнэтийн бэлэг болохыг эрхэм уншигчидаа дуулгая. "Морин хуур” наадмын энэ оны бай шагнал урьд жилүүдээс онцлог болохыг Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос тодотгож байна.

Улаан хивсний ёслол 2-р сарын 12-ны 16 цагт Соёлын төв өргөөнд болох бөгөөд Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, УИХ-ын гишүүд, Монгол Улсад суугаа гадаад орны Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцох юм. Дуунд хайртай Монгол түмнийг "Морин хуур” наадмыг шимтэн үзэхийг урьж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02