Монголын Ц.Элбэгдоржийг Уругвайн экстэй харьцуулах нь: Эх оронч гэж хэн бэ

2018-02-12 08:46      ГэрэгМН

-Дөрөв дэхийн мөнгөө үрж ядан Лас Вегаст казинодож яваа зураг түглээ-

Манай дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын Лас- Вегаст казинодож яваад папарацдуулчихаж. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүний тухай нэгэн ноцтой мэдэгдэл хийлээ.

Тэрбээр "...Эрдэнэтийн 51 хувийг улс төржүүлж байж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалттай ажил явагдаад байна. Намайг ч оролдож, замаасаа зайлуулах гэж хичээж байна. Намайг замаасаа зайлуулж Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг замхруулах гээд байна.

Үүнийг хэн хийж байгааг би хэлье. Ц.Элбэгдорж болон Б.Хурцын баг, Худалдаа хөгжлийн банк нийлээд үүнийг хийж байгаа. Миний дараа Ж.Батзанданг оролдож эхэлнэ" гэв.

Эндээс харвал хамгийн их шударга ёс, ардчилал ярьж ирсэн Ц.Элбэгдорж эх оронч мөн үү, биш үү гэх асуулт гарч байна.

Ц.Элбэгдорж асныг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгдэж байсан Уругвайн ерөнхийлөгч асантай харьцуулаад нэг харцгаая. Жинхэнэ эх оронч Ерөнхийлөгч хэн нь бэ гэдэг шууд л нүдний өмнө ил байна.

Ц.Элбэгдоржийг Монгол улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байх тэр үед ертөнцийн баруун өмнөд дахь Өмнөд Америкийн Уругвай улсын Ерөнхийлөгчөөр Хосе Мухика 2010-2015 онд 5 жил ажилласан.

Тэр "Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч" гэгдэн өөрөө орд харшид амьдралгүй хотын захад орших жирийн хашаа байшиндаа амьдарч 12000 ам.долларын цалингийнхаа 90 хувийг хүмүүнлэгийн ажилд хандивладаг байсан гэдэг. Түүний үед Уругвайн ядуурал 40 хувь байснаа 13 хувь болж буурч, иргэд нь сүүлийн 30 жилд хамгийн их баяжиж байгаа.

Тэгвэл 2009-2017 онд 8 жил Монгол улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Ц.Элбэгдоржийн үед Монгол улсын эдийн засаг 17 хувийн өсөлтөөс хасах 2 хувь хүртэл буурч, өр 20 гаруй тэрбумд хүрч нийтээрээ ядуурсан. Харин энэ хугацаанд хэвлэлүүдийн бичиж, зарим улстөрчид, ТББ-ынхны ярьснаар Ц.Элбэгдорж асар их баяжсан гэх.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр Ц.Элбэгдорж "Шударга бусын хонгил" байгуулж, ХХБ-ныхантай хамтарч Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр улмаар "Эрдэнэт"-ийн 49 хувийг авсан гэцгээдэг.

Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика CNN агентлагт өгсөн ярилцлагадаа "Улс төрөөс баячуудыг тусгаарлах ёстой. Мөнгөнд хэт сонирхолтой хүмүүс улс төрд аюултай. Тийм хүмүүс хөрөнгөө арвижуулах, арилжаа наймаа, үйлдвэрлэл эрхлэхэд өөрийгөө зориулдаг. Харин улс төр бол бүх нийтийн аз жаргалын төлөө тэмцэл юм шүү дээ" гэж ярьсан байдаг.

Харин манай Ц.Элбэгдорж бол өөрийг нь унагаж мэдэх зарим улстөрчидтэй л тэмцэн "хуулинд захирагдаггүй" хоёр гурван хүний тухай ярьдаг байлаа. Түүний сонгуулийн кампанит ажлыг архи үйлдвэрлэгчид, нефть импортлогчид санхүүжүүлж байсан тухай ч ярих хүн олон бий.

Эндээс ойлголт болон эх оронч сэтгэлгээний ялгаа тод харагдана бусуу.

Уругвайн ерөнхийлөгч улсаас өгч байсан цалинг хүртэл хандивт өгдөг байсан бол Ц.Элбэгдоржийнхон хандивын сандаа хандив цуглуулаад хаачсан нь бүү мэд гэлцэх нь бий.

Тухайлахад "Рио Тинто" эхнэрийнх нь санд 2 сая ам.долларын хандив өргөж байв. Харин одоо ноён Ерөнхийлөгч асан маань төрийн хамгаалалтаа дагуулан казинодож мөнгөө үрж яваа аж.

Хэн нь эх оронч Ерөнхийлөгч вэ?

Г.Самбаа

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Бямбаа

Шинэ терийн албаны хуулиар авлига Албан тушаалын хэргээр шуухээр шийтгэгдсэн хун терд ажиллах сонгуульд оролцохыг хориглосон иймээс Нийслэлийн АН ын дарга Баттулга сонгуульд нар дэвшихгуй тул ажлаа егех хэрэгтэй учир АН ялбал дарга нь засад дарга болох Намын дурэмтэй тэхээр хуулиар боломжгуй тул эртхэн намын даргаар ее хун сонгое

2018-02-13 13:37    202.131.228.82
Зочи

Шинэ терийн албаны хуулиар авлига Албан тушаалын хэргээр шуухээр шийтгэгдсэн хун терд ажиллах сонгуульд оролцохыг хориглосон иймээс Нийслэлийн АН ын дарга Баттулга сонгуульд нар дэвшихгуй тул ажлаа егех хэрэгтэй учир АН ялбал дарга нь засад дарга болох Намын дурэмтэй тэхээр хуулиар боломжгуй тул эртхэн намын даргаар ее хун сонгое

2018-02-13 13:37    202.131.228.82
Зочин

Шинэ терийн албаны хуулиар авлига Албан тушаалын хэргээр шуухээр шийтгэгдсэн хун терд ажиллах сонгуульд оролцохыг хориглосон иймээс Нийслэлийн АН ын дарга Баттулга сонгуульд нар дэвшихгуй тул ажлаа егех хэрэгтэй учир АН ялбал дарга нь засад дарга болох Намын дурэмтэй тэхээр хуулиар боломжгуй тул эртхэн намын даргаар ее хун сонгое

2018-02-13 13:36    202.131.228.82
Зочин

Шууд дүүжилж ал нэг бол шууд цаазлах ёстой

2018-02-13 01:51    66.181.186.127
Иргэн

Элбэгдоржийг шоронд хийх болсон баттулга хүрэлсүх нямдорж оо шударга бай маш их НОТОЙ ХУЛГААЧ алуурчин элбэгдорж гэдэгийг амтай болгон хэлдэг шууд шоронд шаа өөр юм байхгүй цаазын ял ч багдан шүү

2018-02-13 01:47    66.181.186.127
иргэн

эбитэй адилхан хүн СОЛОНГОСД шоронд сууж бга эмэгтэй ерөнхийлөгч асан

2018-02-12 20:49    122.201.31.118
Zochin

Mongold eh oronch ulsturch bhgui

2018-02-12 11:04    66.181.161.36

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Харцага Б.Бат-Өлзий Сар шинийн барилдаанд түрүүллээ

2018-02-15 20:15

УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар "Алдарт уяач" цолоор шагнууллаа

2018-02-15 13:53

 Ижий, аавынхаа ачийг дурсан санах  энх мэндийн Цагаан сарын баяр  

2018-02-15 13:11

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-15 11:09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ

2018-02-14 15:44

С.Амарсайхан: Ард түмний гомдол, бухимдлыг нууж, хааж хуулийг та нар худалдан авч чадахгүй

2018-02-14 11:37

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:31

Хотын дарга 98, 99 настай ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

2018-02-14 10:46

О.Балжинням аварга хөдөлмөрийн баатар боллоо

2018-02-14 09:55

Чунчин хотын удирдлагыг Бо Силайгаас авсан Сунь овогтын авлигын хэрэг шүүхэд шилжжээ

2018-02-14 09:30

Ц.Төмөрхуяг гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-02-14 09:20

Д.Чойжамц:Хүн өөрөө сайн сайхан байж чадвал муу муухай зүйл арилдаг  

2018-02-14 09:03

Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2018-02-14 09:06

Барилгын м.кв-ын үнэ 1.2 сая төгрөг болтол буурах боломжтой боллоо

2018-02-13 19:43

Сар шинээр цагдаагийн 760 алба хаагч хөдөлгөөнийг зохицуулна

2018-02-13 14:47

Менингококт халдвараас сэргийлэх зөвлөмж

2018-02-13 13:20

2018 онд 22 газрыг улсын тусгай хамгаалалтад авна

2018-02-13 12:54

Тэрбумтан Ж.Сорос Brexit-ыг хүчингүй болгохоор жагсагчдад 138 мянган доллар нэмж илгээжээ

2018-02-13 12:39

104-р сургуулийн өргөтгөлийн барилгын нээлт боллоо

2018-02-13 12:24

Барилдах тоогоо биелүүлээгүй бөхчүүдийг аварга, арслангууд магнайллаа

2018-02-13 12:02